2011 оны 8-р сарын 12, Баасан гариг, 18:41
Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь анх 1960 оны 7 дугаар сарын 2-нд “Худалдааны Танхим” нэрээр Танхимын дарга, гадаад худалдааны арбитрч, нарийн бичгийн дарга гэсэн 3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа анх эхэлсэн түүхтэй.
Худалдааны Танхим байгуулагдсан нь ихээхэн ач холбогдолтой үйл явдал байсан юм.
Гэвч тухайн үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой байсан болохоор тус байгууллагын хувьд үйл ажиллагаагаа өргөн цар хүрээнд явуулах боломжоор хомс байв.
Харин улс орон зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн ерээд оны үеэс хувийн хэвшлмийг илүүтэй дэмжих бодит боломж нээгдсэн юм. МҮХАҮТ нь 42 жилийн түүхэнд эхний 30 жилийг нь төрийн яамны удирдлагын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн болон сүүлийн 12 жилд тус байгууллага бүрэн биеэ даан ажиллаж ирлээ.
Худалдааны Танхимын гишүүн байгууллагуудын анхны хурлыг 1961 онд хийж худалдаа, үйлдвэр, аж ахуйн 29 байгууллагыг гишүүнээр элсүүлэн баталсан аж. 1995 онд УИХ-аар Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай Монгол улсын хууль батлагдсанаар хууль эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэгдэж МҮХАҮТ-ын үйл ажиллагаа гадаад дотоодод улам өргөжин тэлэх нөхцөл, боломжоор хангагдсан юм.
МҮХАҮТ нь өнөөдөр Монгол улсад бизнесийн үйл ажиллагаагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, компани, үйлдвэр, худалдааны байгууллагуудын дийлэнхийг эгнээндээ нэгтгэсэн, тэдний нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалагч нэр хүнд бүхий байгууллага юм.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 961 |
![]() | Өчигдөр | 18974 |
![]() | Энэ 7 хоногт | 85269 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 362917 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5235303 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |