2011 оны 8-р сарын 19, Баасан гариг, 18:01
МҮХАҮТ-аас 2011 онд тавих үндсэн зорилго нь:
“Бизнесийн төлөөллийн үндэсний манлайлагч” гэсэн имиж, нэр хүндээ нийгмийн хэмжээнд бүрэн хэрэгжүүлж монгол улсын эдийн засаг, бизнесийн хөгжлийг зөв гольдрил, зөв бодлогод оруулахын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах явдал” юм. Үүний тулд:
Хөл дээрээ бат зогссон хүчирхэг хувийн хэвшлийг цөмөө болгосон нийгмийн дундаж давхаргыг төлөвшүүлэн гаргах замаар Монголын нийгмийг цаашид авч явах гол хүч болгоно
Ажлын байр өөртөө болон өрөөл бусдад бий болгох замаар эдийн засгийн тогтвортой бөгөөд хүмүүсийн оролцоонд суурилсан эдийн засгийн хөгжлийг бий болгоно
Бизнес-санхүүгийн тааламжтай орчныг төртэй хамтран бүрдүүлж муу засаглалыг сайн засаглал руу шилжүүлэх замаар тогтвортой бөгөөд хүмүүс, бүтээгч хүмүүсийн оролцоотой, тэр нь эргээд хүмүүстээ мэдрэгддэг тийм эдийн засгийн өсөлтийн бодлогыг төрийн бодлого болгохын тулд бүхий л хүчин чармайлтаа чиглүүлнэ.
2011 оны бодлогын тэргүүлэх чиглэлүүд:
Эдийн засаг, бизнес дэхь төрийн оролцоог хязгаарлах, бизнесийн орчныг сайжруулах ажлыг эрчимжүүлэн үргэлжлүүлэх
Бизнест хамгийн их чирэгдэл, бухимдал үүсгэж байгаа Төрийн албаны хүнд суртлыг багасгах, хууль эрх зүйн орчинг сайжруулах
Тендерийг шударга, нээлттэй, ил тод явуулдаг болгох үүднээс Танхимаар дамжин хэрэгждэг, хөндлөнгийн хяналт тавьдаг механизмыг бий болгох
Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, Танхим энэ чиглэлд тэргүүлэх байр суурь баримтлах
Мөнгөний бодлогыг эрс өөрчилж банк, санхүүгийн орчинг сайжруулах, зээлийн хүүг бууруулах талаар хатуу шаардлага тавьж хэрэгжүүлэх
Газрын хэвлийн баялгийн ашиглалтад хувийн хэвшлийн хяналтыг өндөрсгөж үүрэг хариуцлагыг нь эрчимжүүлэх, томоохон ордуудын ашиглалтын талаар хувийн хэвшлийн нэгдсэн байр суурийг тодорхойлж хувийн хэвшил давамгайлсан эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд нөлөө үзүүлэх
Аж ахуйн нэгжүүдийн Авилгын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, авилгыг үл тэвчих уур амьсгалыг хувийн хэвшилд бүрдүүлэх, Дэлхийн Эдийн Засгийн Форумын Авилгын эсрэг түншлэлд нэгдүүлэх
Танхимын боловсруулсан Үйлдвэржилтийн газрын зургийг төр засгийн бодлого шийдвэртэй уялдуулан хэрэгжүүлэх бололцоо нөхцлийг бүрдүүлэх
Ногоон эдийн засаг, ногоон бизнесийг улс орон даяар хөгжүүлж дэлгэрүүлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх чиглэлд тэргүүлэх байр баримтлах
2011 оны үндсэн зорилтууд:
Дэлхийн түвшинд сэтгэж улс орныхоо хэмжээнд хэрэгжүүл / Think globally act locally/ гэсэн зарчим, хандлагын дагуу Танхимын бодлого, стратегийг томоор, үндэсний хэмжээнд гарган тавьж үйл ажиллагаагаа тодорхой зүйлүүдээс бодитой хэрэгжүүлнэ.
Үйлдвэрлэн бүтээгч Монгол
Үйлчилгээ үзүүлэгч Монгол
Хариуцлагатай бөгөөд ил тод Монгол
Хүчирхэг хувийн хэвшилтэй Монгол
Ногоон эдийн засагтай Монгол
Нутгийн иргэдийн санаачилгыг түшиглэсэн аялал жуулчлалтай Монгол
Экспортлогч Монгол
Эрээнээс хамаардаггүй Монгол
Органик Монгол
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хэрэгжүүлэгч Монгол
Хүнд сурталгүй Монгол
Хүнээ сонсдог Монгол
Бэлэн мөнгө амладаггүй Монгол
Брэнд Үйлдвэрлэгч Монгол
Зах зээлийг хүндэлдэг Монгол
Засгийн газрын оролцоог хязгаарласан Монгол буюу
Өрсөлдөх чадвартай
Өөдлөн дэвжигч Монгол
гэсэн энэ бүх иж бүрдэл хэсгийг бизнес эрхлэгчид, хувийн хэвшилтэй хамтран санаачилж төрийн шийдвэрт тусгуулах чиглэлд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн бодитойгоор хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
Танхим Монгол улсын хувийн хэвшлийн „think tank“ буюу оюуны хүч болох замаар өөрсдийн дуу хоолой, өөрсдийн амьдрал, туршлага дээр суурилсан альтернатив буюу зэрэгцээ санал, хувилбаруудыг Монголын хөгжлийн бодлогод бодитойгоор тусгуулна.
Баялаг бүтээгчдэд хамгийн ойрхон байж тэдний гадна бус дотор нь амьдарч ажиллан тэдний судасны лугшилтыг байнга мэдэрч байдаг институцийн хувьд Танхим одоо байгаа оюуны потенциалаа улам нэмэгдүүлж салбаруудын чиглэлээр байгуулагдсан зөвлөлүүд, орон нутаг дахь салбар танхимуудаа “мэдээлэл-мэдлэг- туршлагын” хүчирхэг сувгууд болгон эдийн засгийн бодлогод нөлөөлөхүйц, үндэсний хэмжээний хөгжлийн сувгууд болгох зорилт тавьж ажиллана.
Бичил бизнест тохирсон санхүүгийн болон банкны зохистой орчинг бүрдүүлэх, жижиг, дунд бизнесийн хөрөнгө оруулалтын сан гэх мэт альтернатив санхүүжилтийн арга хэрэгслүүдийг бүрдүүлэх, зээлийн баталгааны хүртээмжтэй, шударга тогтолцоог үндэсний хэмжээнд бий болгох ажлыг Танхим санаачлан гартаа авах, том компаниудад тохирсон, тэднийг олон улсын хэмжээнд гаргах, өрсөлдүүлэх мөнгө-зээл, төсөв-сангийн бодлогыг үндсээр нь өөрчлөхөд Танхим цаашид манлайлах үүрэг гүйцэтгэх болно.
supply chain, value chain буюу нийлүүлэлтийн болон өртөг нэмэгдэх гинжин хэлхээ гэсэн ойлголтыг монголын компаниудад хэрэгжүүлж компаниудын стратеги, менежментийн бодлогод тусгах, бодитой үр дүнд хүргэх чиглэлээр Танхимаас санаачлагатай ажиллах болно. Төрийн анхаарлыг ч үүнд хандуулж төрөөс хувийн хэвшилд хандах, эдийн засаг, бодлогын төрөл бүрийн зохицуулалтууд хийхдээ энэ өнцгөөс, энэ хандлагаас асуудалд ханддаг болгон өөрчлөх болно.
Монголын компаниуд өрсөлдөөн дунд ажиллаж амьдардаг, зах зээлийн, үл үзэгдэх гарын үйлчлэлийг хүргэж байдаг операторууд хэмээн харж хүндэлдэг төрийг бид төлөвшүүлэх ёстой. Эрүүл, шударга өрсөлдөөний орчныг чухамхүү дээрх томьёоллуудын утга учрын дагуу харж бизнесийн „тоглоомын шударга дүрмийг“ тогтоож чаддаг төрийг төлөвшүүлэхийн төлөө Танхим зүтгэх болно.
„Бизнесийн орчны шинэтгэл“ гэсэн томьёоллыг засаглалын үгийн санд оруулсан байгууллагын хувьд шинэчлэлийн жилийг 2010-12-31 гэсэн хугацаагаар дуусгахгүй санаачилсан ажлаа тууштай үргэлжлүүлж бодитой үр дүнгүүдийг бизнесийн хүрээнд мэдрүүлэхийн тулд төр засгийг шахаж шаардаж, хамтран ажиллаж 2011 оныг сайн засаглалыг Монгол улсад жинхэнэ утгаар нь бий болгохын төлөө ажиллана. Олон жил ярьсан тендерийн будилаанд төгсгөлийн цэг тавьж, олон жил ярьсан бизнесийг боож „скочдсон“ цаасан хүлээсүүдийг тайлж, олон жил ярьсан банк-санхүүгийн орчинг бизнест ээлтэй болгох нь Танхимын тулгамдсан зорилт байх болно.
ЖДҮ-ийг дэмжихэд зориулсан санхүүжилтийг үйлдвэрлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нэмэгдүүлэх, эдгээр санхүүгийн нөөцийн хуваарьлалтыг ил тод, шударга болгон өөрчилж энэ чиглэлд төр-хувийн хэвшлийн түншлэлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх нь Танхимын үндсэн зорилтын нэг байх болно. ЖДҮ-ийн зориулалтаар Засгийн газраас гаргаж буй 150 тэрбум төгрөгийн бонд, түүний салбар хоорондын хуваарьлалтыг шударга, практикт тулгуурлан хэрэгжүүлэх, зээлийн хүүг 7,0 хувиас хэтрүүлэхгүй байх талаар Танхим санаачлагатай ажиллах болно.
РРР буюу төр, хувийн хэвшлийн түншлэлийг Монголын эдийн засгийн бодлогын практикт нэвтрүүлж засаглалын болон хөрөнгө оруулалтын салбар дахь төр-хувийн хэвшлийн түншлэлийн баримт бичгийг, концессийн хуулийг батлуулсан бол одоо үүнийг бодитой хэрэгжүүлэх нь бидний үндсэн зорилт. “National Champions” буюу Үндэсний манлай компаниудыг төрүүлэх талаар ҮХШХ-той хамтран үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
Худалдаа, үйлчилгээний салбаруудыг хөгжүүлэх, эдгээр салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад ялгавартай босгууд тогтоох замаар эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалахад Танхим санаачлагч нь байх болно. Худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдааны зохицуулалтуудыг багасгах, экспортыг хөгжүүлэх үндэсний стратегийг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж хэрэгжүүлнэ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй 100000 айлын орон сууц, Их бүтээн байгуулалт зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийг тэргүүлэх байр суурьтай оролцуулах, хувийн хэвшилд ажиллагсад эдгээр төсөл, хөтөлбөрт чөлөөтэй хамрагдах бололцоо, боломжийг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллана.
Бизнес эрхлэх хууль эрх зүйн орчинг сайжруулах, элдэв зөвшөөрөл лиценцийг багасгах, гадны дэвшилтэт стандарт нэвтрүүлэх, татварын эрх зүйн орчинг сайжруулах, тогтмол татварын тогтоолцоонд шилжүүлэх асуудлыг судалж санал боловсруулах, бизнесийн холбоотой аливаа хууль тогтоо, дүрэм журам гаргахад Танхимын саналыг заавал авч тусгадаг байх механизмыг нэвтрүүлэхэд санаачлага, зүтгэлтэй ажиллах, хөрөнгийн зах зээлийг хөгжлийг эрчимжүүлж хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг эрх ашигтай холбоотой асуудлуудын талаар байнга анхааран ажиллах болно.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 981 |
![]() | Өчигдөр | 18974 |
![]() | Энэ 7 хоногт | 85289 |
![]() | Өмнөх 7 хоногт | 149502 |
![]() | Энэ сард | 362937 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5235323 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |