Баянхонгор аймаг дахь ХАҮТанхим

Баянхонгор аймгийн товч танилцуулга:

Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь-Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь-Алтайн нурууны оргил 3957 м өргөгдсөн Их богд бөгөөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд 750 м өндөр юм. Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Баянхонгор аймгийн нутагт чулуун нүүрс, алт, барилгын материал элбэг байдаг. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрдэг халуунтай Шаргалжуутын рашаан болон Үхэг рашаан, Хүрэмт рашаан, Халиут рашаан, Өргөөтийн рашаан гэж сайн рашаанууд бий. Баянхонгор аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон ба нутгийн хөрс, дунд хэсгээр нь тал хээрийн хүрэн хөрс, урд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ.

Баянхонгор аймаг дахь ХАҮТ-ын товч танилцуулга:

Манай салбар танхим нь 2004 онд байгуулагдсан. Одоогоор нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг гишүүн байгууллагууд болон орон нутгийнхаа бизнес эрхлэгчдэд Бодлогын өмгөөлөл болон, бизнесийг дэмжин урамшуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай байгууллагын гишүүн болсноор:

  • Танхимын зvгээс зохион байгуулдаг аливаа арга хэмжээнд оролцох урилгыг хvлээн авах эрхтэй.
  • Танхимын гишvvдэд vзvvлдэг аливаа хєнгєлєлтvvдийг эдлэх, бизнес саналууд, хамтран ажиллах саналуудыг авах боломжтой.
  • Танхимтай хамтран болон Танхимаас дэмжлэг туслалцаа авсаны vндсэн дээр тєрєл бvрийн арга хэмжээг зохион байгуулах эрхтэй.
  • Гадаад дотоодод зохиогдох vзэсгэлэн яармагуудад хєнгєлєлттэй vнээр оролцоно.
  • Танхимын дэргэдэх Зєвлєлvvдэд гишvvнээр элсэх, бизнес эрхлэхэд учирч буй хvндрэл бэрхшээлээ шийдвэрлэх, бусад байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой.
  • Төр засгийн байгууллагууд, бизнесийн хүрээнийхний болон гишүүн байгууллагуудын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, хамгаалуулах чиглэлээр Танхимаас явуулж буй үйл ажиллагаанд санал дүгнэлтээ илэрхийлэх, оролцох боломжоор хангагдах,
  • МҮХАҮТ-аас эрхлэн гаргадаг “Бизнес Таймс” сонин, бусад ном, сэтгүүл, мэдээллийг хүлээн авах,
  • Олон улсын жишгийн дагуу бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах үйлчилгээг авах,
  • Өөрийн и-мэйл хаягаар Танхимаас зарлаж буй зар, бизнес санал, мэдээлэл зэргийг түргэн шуурхай авах,
  • Оны Шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдиийг шалгаруулах “Entrepreneur” арга хэмжээ болон гишүүн байгууллагууд, олон нийт, нийгэмд хандсан төрөл бүрийн үйл ажиллагаануудад оролцох, нэрээ дэвшүүлэх,
  • Монгол улсын хэмжээнд “ТОР 100” аж ахуйн нэгж, Банк санхүүгийн салбарын оны шилдгийг шалгаруулах шалгаруулалтанд нэрээ дэвшүүлэх,
  • PUM буюу Нидерландын ахмад экспертүүдийн холбооноос бизнесийн зөвлөхүүд авч ажиллуулах гэх мэт боломж болон давуу эрхүүдийг эдлэх болно.

Манай салбар танхимаар дамжуулан Баянхонгор аймгийн нутагт дараах үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой:

  • Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах
  • Төрөл бүрийн хамтарсан сургалтууд явуулах
  • Төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх
  • Сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах
  • Бусад бизнесийг дэмжих төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулан явуулах бүрэн боломжтой.

Тэргүүлэгчид:

  • Г.Энхтүвшин              /Баянхонгор аймаг дахь ХАҮТ дарга/
  • С.Баярмагнай             /Баянхонгор” констракшины захирал/
  • Д.Ирина                    “Би Энх Төгөлдөр” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • Ж.Дашцэрэн              “Майхан цахир” ХХК захирал
  • И.Батдэлгэр               “Сүлдэн тэнгэр” хоршооны дарга
  • Ж.Төмөрбаатар          “Унага” трейд захирал
  • Д.Гэрэлмаа                 “Сод совин” ХХК-ийн захирал
  • Б.Төмөрбаатар           “Хаан” банкны захирал
  • Л.Пүрэвсүрэн             “Зүүн шанд” ХХК захирал
  • Д.Ганбаатар               “Баялаг орд” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • С.Дуламханд              “Эрдэнэ бүрд” ХХК захирал
  • Г.Олонбаяр               “Хас” банкны захирал
  • С.Батбаяр                 “Эрдэнийн гэрэгэ” ХХК захирал
  • Д.Сайнжаргал           “Гал хонгор” ХХК захирал
  • Ч.Насанбуян             “Тулга жаргалант” ХХК гүйцэтгэх захирал
  • Д.Дондог                  “ХБХ Худалдаа Үйлчилгээ Хариуцсан Түшмэл

Ажилтнууд:

  • Г.Энхтүвшин /Дарга/
  • Б.Наранбаяр /Менежер/
  • Б.Цэрэнханд /Менежер/

Харилцах хаяг:

Хаяг: Монгол улс, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1-р баг, Сонины үйлдвэрийн байр

Утас: (976) 01442-2-2299, 99447788, 91020505, 99958025

Факс: (976) 01442-2-2299

И-мэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1047
mod_vvisit_counterӨчигдөр18974
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт112322
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт140193
mod_vvisit_counterЭнэ сард363003
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5235389

Манай сайтад: 120 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.236
 , 
Өнөөдөр: 5-р сар 18, 2012