2011 оны 9-р сарын 19, Даваа гариг, 17:22
![]() |
![]() |

Дархан-Уул аймгийн товч танилцуулга:
Дархан-Уул аймаг нь 95,000 хүн амтай. Нийт 3,275 км² талбай нутаг дэвсгэртэй, Сэлэнгэ, Төв гэсэн аймгуудтай хиллэн оршдог. Дэд бүтцийн хувьд төмөр зам, хар зам, агаарын тээвэр хөгжсөн эрчим хүч болон дулааны эх үүсвэрүүд бүрэн шийдэгдсэн аймаг юм. Бизнес түлхүү хөгжсөн салбар нь хар төмөрлөг,уул уурхай, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, газар тарилан, бөгөөд өнөөдрийн байдлаар нийт аж ахуйн нэгжийн тоо 2025-д хүрээд байна. Үүнээс үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа”Дархан Төмөрлөг ТӨХК”, “ДДЦСтанц ТӨХК”, “ДДС ТӨХК”, “ДСЦТС ХК”,“Дархан Нэхий ХК”, “Дархан Шарын гол ХК”,”Дархан хүнс ХК”, “Эрэл цемент ХХК, ” гэх мэт байгууллагууд байна.
Цаашид бизнесийн хөгжлийн чиг хандлага болон явуулж буй бодлого : Аж үйлдвэрийн парк байгуулан үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх
Дархан-Уул аймаг дахь ХАҮТанхимын товч танилцуулга:
Манай салбар танхим нь 1998 онд байгуулагдсан. Одоогоор нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг гишүүн байгууллагууд болон орон нутгийнхаа бизнес эрхлэгчдэд Бодлогын өмгөөлөл болон, бизнесийг дэмжин урамшуулах чиглэлээр үйл ажиллагаа үйлчилгээ үзүүлж ирлээ. Нийт гишүүдийн маань тоо 218-д хүрч бидний хамтарч ажилладаг байгууллагууд жилээс жилд нэмэгдэн тэлж байна.
Манай байгууллагын гишүүн болсноор:
Оффисийн үйлчилгээ
Мэдээлэл зуучлал
Сургалт
Албан бичгийн загвар
Орчуулга
Зөвөлгөө
Үзэсгэлэн худалдаа
Сурталчилгаа зэрэг үйлчилгээг шинэ гишүүний бонус картаар хөнгөлнө.
Танхимын гишүүн болсноор бүх төрлийн мэдээ мэдээллээр хамгийн түрүүнд хангагдах боломж болон давуу эрхүүдийг эдлэх болно.
Манай салбар танхимаар дамжуулан Дархан-Уул аймгийн нутагт дараах үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой:
Төрийн болон бусад байгууллагатай холбоо тогтоох
Үйл ажиллагаа, үйлчилгээгээ сурталчилах
Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах
Аймгийн болон бусад бизнесийн байгууллагын удирдлагатай уулзах
Танхимийн гишүүн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, тэдэнтэй холбоо тогтоох хамтран ажиллах
Манай салбар танхим дараах ажлуудыг тогтмол жил бүр чанартай гүйцэтгэн зохион байгуулдаг:
![]() |
![]() |
Бизнесийн өмгөөлөлийн чиглэлээр: бизнес эрхлэгчдээс санал асуулга, судалгаа авч дүгнэх аймгийн ЗДТГазар болон бусад ТББайгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй хамтран хэлэлцэх, тодорхой шийдвэрт хүрэх /хэлэлцүүлэг, хурал, чуулган,зөвөлгөөн г.м /
Бизнес хөгжлийн үйлчилгээний чиглэлээр: Бизнес эрхлэгчдийн санал хүсэлт, хэрэгцээнд тулгуурлан бизнесийн хөгжлийн сэдвүүдээр сургалт зохион байгуулах, зөвөлгөө өгөх, төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх /Зураасан код, Гадаад дотоодын эксперт урих, патент бараа тэмдэг болон ГҮГэрчилгээ олгох, ЭИБМШалгах, арбитрийн үйлчилгээ г.м
Бизнес идэвхжүүлэлтийн чиглэлээр
/ОШААНэгж шалгаруулах, ТОП ААНэгж шалгаруулах, Үзэсгэлэн худалдаа, Бизнес аялал, Бизнес фестиваль, Спортын тэмцээн, Танхимын цаг нэвтрүүлэг г.м/
![]() |
![]() |
![]() |
Тэргүүлэгчид:
ХАҮТанхимын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
Дархан ХАҮТанхимын дарга С.Мэндхүү
Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Будхүү
Дархан Хүнс ХК-ний зөвлөх Т.Цэвэгмид
Дархан Нэхий ХК-ний гүйцэтгэх захирал Э.Батсайхан
Ар Цагаан Говь ХХК-ний захирал С.Дэлгэр
Дархан Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-ний гүйцэтгэх захирал П.Эрдэнэцогт
Алтан сагс ХХК-ний захирал М.Оюун
ЭСБЭ ХХК-ний захирал Б.Сувдаа
Дархан Сондор ХХК-ний захирал О.Энхзаяа
Хас банкны захирал Ш.Чинцэцэг
Шарын гол ХК-ний гүйцэтгэх захирал Б.Насанбат
Орхон Дэлгэр ХХК-ний захирал С.Жаргал
Мөнх Халдун ХХК-ний захирал Г.Гантулга
Дархан Номин худалдааны төвийн захирал Н.Булганчимэг
Хонгор сумын Засаг даргын орлогч Д.Гантулга
Монгол технологи ХХК-ний захирал А.Энхболд
Танхимын ажилтнууд
Танхимын Дарга, Аймгийн арбитрийн дарга : С.Мэндхүү
Маркетинг, төсөл, сургалт, судалгаа хариуцсан ажилтан : Ж.Онончулуун
Гадаад харилцаа, гадаад худалдааны бичиг баримт бүрдүүлэлт, үзэсгэлэн худалдаа, хариуцсан ажилтан: Н.Мөнгөнцэцэг
Нягтлан бодогч, гишүүнчлэл хариуцсан ажилтан: Т.Дэлгэрбаяр
Бизнес мэдээлэл , хөдөлмөр зууч, архив бүртгэл хариуцсан ажилтан: Ж.Байгаль
Арбитрийн Нарийн бичгийн дарга: Д.Дондов
Арбитрийн туслах ажилтан: Б.Ганзориг
МҮХАҮТанхимын ЭИМШГазрын орон нутаг дахь Эксперт: Н.Энхтайван
Бизнесийн зөвлөх: РамонаЛанге
Орчуулагч: Б.Оюунгэрэл
Хаяг: Дархан-Уул аймаг Дархан сум 10 баг МАНамын байр 1 давхарт
Утас: 976-01372-23194, 23908
Факс: 976-01372-23194
И-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Вэб: www.darhan.mongolchamber.mn
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 1064 |
![]() | Өчигдөр | 18974 |
![]() | Энэ 7 хоногт | 112339 |
![]() | Өмнөх 7 хоногт | 140193 |
![]() | Энэ сард | 363020 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5235406 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |