Дорнод аймаг дахь ХАҮТанхим

Дорнод аймгийн товч танилцуулга:
Дорнод аймаг нь 123.5 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, хойд талаараа ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, зүүн болон өмнө талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөлөнбуйр, Хянган аймгуудтай, баруун урд, баруун талаараа Сүхбаатар, Хэнтий аймагтай тус тус хиллэдэг .

Дорнод аймаг халх, буриад, барга, үзэмчин зэрэг ястнаас бүрдэх 75.5 мянган хүн амтай, 75 хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг. Тус аймгийн төв Чойбалсан хот улсын нийслэл Улаанбаатараас 656 км алслагдсан.

Дорнод аймгийн дэд бүтэц сайн хөгжсөн. “Дорнод бүсийн эрчим хүчний систем“ ТӨХК, Төмөр замын Баянтүмэн тасаг, Цагт 60 хүнд үйлчлэх олон улсын онгоцны буудал, Шилэн кабелийн сүлжээнд бүрэн холбогдсон, Үүрэн телефоны 5 оператор, 5 банкны салбар, Нефтийн 4 компанийн ШТС –ууд, Нүүрсний “Адуунчулуун“ ХК, махны үйлдвэрлэл худалдааны “Мах маркет“ ХХК, Нефть хангамжийн газар, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Зүүн бүсийн Оношлогоо, эмчилгээний төв, Гаалийн газар зэрэг бүсийн хэмжээний томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, газруудтай .

Аймгийн нутагт өвөг дээдсийн түүхийг өгүүлсэн Х-ХI зууны Киданы үеийн Хэрлэн бар хот, Хэрмэн зам, ХIХ зууны үед хүний гараар бүтээгдсэн Утай таван уул, Их бурхант, хүн чулуунууд, Угтамын хийдийн туурь, Халхголын дайны ялалтын хөшөөнүүд зэрэг түүхийн дурсгалт газрууд олон бий.

Хэнтийн нуруунаас эх авсан Хэрлэн /1090 км/, Онон /292км, Улз /428 км/, Хянганы нуруунаас эхтэй Халх, Нөмрөгийн том том гол мөрөнтэй. Монгол улсын хамгийн нам дор газар болох далайн түвшнээс дээш 560 метрт өргөгдсөн Хөх нуур оршино.

Дархан цаазат Халх-Нөмрөг, Дорнод Монгол, Монгол Дагуурын газар, Байгалийн нөөц Угтам, Тосон-Хулстайн газар, Онон-Балжийн байгалийн дурсгалт газрууд олонтой. Онон, Улз, Халхын голын ой хөвчөөр хандгай, буга, баавгай, гахай, заарт харх, илбэнх, шилүүс зэрэг ховор амьтдаас гадна бүх нутгаар үнэг, хярс, тарвага, чоно, дорго, мануул, бор гөрөөс болон Ази тивийн зэрлэг амьтдын хамгийн сүүлчийн сүрэг болох цагаан зээрийн сүрэг зөвхөн Монголын Дорнод талд олон мянгаараа сүрэглэн амьдардаг.

Ой хөвч, хээр талд бүргэд, харцага, шар шувуу болон махчин шувууд, галуу, нугас, ангир хур, сойр, ятуу тоодог гэх мэт ангийн олон шувуудын зэрэгцээ үзэсгэлэнт сайхан хун, гургуул зэрэг дархан цаазтай шувууд бий. Мөн судлаачдын анхаарал татсан дэлхийд ховор цэн тогоруу, хургач бор, монгол бялзуухай шувууд байдаг.

Тус аймагт Хүрэн нүүрс, жонш, нефть, уран, шохойн чулуу, алт, вольфрам, зэс, холимог металл, газрын тос, утаат болор, хадан цагаан, төмрийн хүдэр, шатдаг занар, давс хужир, хүнсний давс, зэрэг ашигт малтмалын нөөц газруудтай. Түүнчлэн Цагаан хөндий, Минжүүр, Эрээн, Цагаан чулуутын халуун, хүйтэн 20 гаруй рашаан бий.

Ерөнхий боловсролын 25 сургуульд 15000 гаруй сурагчид, 700 гаруй багш, 25 цэцэрлэгт 2800 гаруй хүүхэд, 100 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж, Дорнод дээд сургууль, Шаталсан сургалттай техник технологийн сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 2000 гаруй оюутан суралцаж байна.

Аймгийн төвийн бүх байгууллагууд, зарим сумд интернэтэд холбогдсон. Дорнод аймаг нь ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөлөнбуйр хот, Хянган аймагтай нийгэм, соёл, эдийн засаг, худалдааны шууд харилцаатай. Зүүн хойд Азийн эдийн засгийн хөгжлийн хүрээнд “Түмэн бүс “хөтөлбөрт оролцож, мөн АНУ-ын Альяск төвтэй олон улсын “Умардын чуулга”-ны гишүүн аймаг болж, Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоотой идэвхтэй хамтран ажиллаж байна.

Цаашид бизнесийн хөгжлийн чиг хадлага болон явуулж буй бодлого:
Дорнод ХАҮТ нь МҮХАҮТ-ын зорилго, бодлогын хүрээнд “Гишүүн байгууллагуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Дорнод нутгийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэх, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг бодлогын өмгөөллөөр хамгаалах, Төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх” зорилготойгоор ажиллаж байна.

Дорнод аймаг дахь ХАҮТанхимын товч танилцуулга:
Манай салбар танхим нь 2007 онд байгуулагдсан. Одоогоор нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, гишүүн байгууллага болон орон нутгийн бизнес эрхлэгчдэд Бодлогын өмгөөлөл, бизнесийг дэмжин урамшуулах үндсэн 2 чиглэлийн хүрээнд үйлчилгээ үзүүлж байна. Одоогоор 140 гаруй гишүүнтэйгээс Diamond гишүүн-12, Gold гишүүн-2 , Classic гишүүн -126 болж хамтрагч байгууллагууд жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Аймгийн 13 сумын ИТХ-ын даргаар тус тус ахлуулсан салбар Зөвлөлийг байгуулан ажиллаж байна.

Манай байгууллагын гишүүн болсноор:

  • Танхимын зvгээс зохион байгуулдаг аливаа арга хэмжээнд оролцох

  • Танхимын www.dornodbiz.mn вэбсайтын гишvvдийн мэдээлэлд компанийн нэрийг оруулах, вэб сайт хийлгэх, сурталчилгаа баннер байршуулах

7 хоног бүрийн “Цахим мэдээлэл”, 14 хоног тутмын “Танхимын мэдээ”-г хүлээн авах, ТВ6 телевизийн “Танхимын мэдээ” нэвтрүүлэгт орох, байгууллагынхаа мэдээллийг олон нийтэд хүргэх

  • Бизнес санал хэрэгжүүлэх, хамтран ажиллах

  • Танхимын дэмжлэгтэйгээр тєрєл бvрийн арга хэмжээг хамтран зохион байгуулах

  • Бvтээгдэхvvн, vйлчилгээгээ Танхимаар дамжуулан бусдад санал болгох

  • Танхимаас зохион байгуулдаг vзэсгэлэн-яармаг худалдаанд хєнгєлєлттэй vнээр оролцох

  • Танхимын дэргэдэх Зєвлєлvvдэд гишvvнээр элсэх, бизнес эрхлэхэд учирч буй хvндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах

  • Төрийн байгууллагуудтай уулзалт хийх, санал хүсэлтээ илэрхийлэх

МҮХАҮТ-ын болон орон нутгийн ENTERPRENEUR номинациудад нэр дэвшиж өрсөлдөх

  • Танхимын экспертийн үйлчилгээг авах, давуу эрхүүдийг эдлэх.

  • Танхимын хүний нөөцийн бүртгэлийн үйлчилгээнд хамрагдах.

  • Төр засаг болон салбар, орон нутгийн шагналд тодорхойлогдох

Манай салбар танхимаар дамжуулан Дорнод аймгийн нутагт дараах үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой:

  • Эдийн засаг, худалдааны форум, уулзалтууд

  • Олон улсын үзэсгэлэн-яармаг худалдаа

  • Төрөл бүрийн сургалт

  • Төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх

  • Зах зээлийн судалгаа, сурталчилгаа

Дорнод ХАҮТ дараах ажлуудыг жил бүр тогтмол зохион байгуулдаг:

  • Дорнод аймгийн ЗДТГ, Дорнод ХАҮТ-ын хамтарсан Зөвлөлдөх хороог 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна

  • Аймгийн ИТХ–р асуудал хэлэлцүүлж шийдвэрлүүлэх, Засаг даргын нийгэм-эдийн засгийн жил бүрийн үндсэн чиглэлд тодорхой ажлуудыг тусгуулж, төсөв хөрөнгийг батлуулах

  • Аймгийн ЗДТГ, Монголын багш судлаачдын нийгэмлэгтэй хамтран Хөрш зэргэлдээ гурван улсын “Аялал жуулчлалын өдөр”-ийг ...

“Хил орчмын бvс нутгийн худалдааг хєгжvvлэх нь” бизнес форумыг МҮХАҮТ, ЗДТГ-тай хамтран...

Хөрш орнуудын бизнес эрхлэгчдийг оролцуулсан “Дорнын үзэсгэлэн-яармаг”, “Цагаан сар” гэх мэт төрөл бүрийн үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулж байна.

Дорнод дээд сургуулийн оюутан залуучуудын дунд гишүүн байгууллагуудыг оролцуулсан “Маркетингийн өдөрлөг”-ийг уламжлал болгон зохион байгуулж чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд ихэд анхааран ажиллаж байна.

Хөрш зэргэлдээ ОХУ, ӨМӨЗО, Дорнод аймгийн ЗДТГ, Шилмэл загварын ордонтой хамтран Монгол Туургатны Үндэсний хувцасны загварын шоу наадмыг уламжлал болгон зохион байгуулдаг боллоо.

ОХУ-ын Чита хот, БНХАУ-ын Хайлаар, Манжуур хотуудад жил бүр зохион байгуулагддаг үзэсгэлэн-яармаг худалдаанд гишүүн байгууллагуудаа тогтмол оролцуулж байна.

  • Танхимын гишүүд, бизнес эрхлэгчдийн “Зангиагүй уулзалт” -ыг 7 хоногт тогтмол зохион байгуулж байна.

Тэргүүлэгчид:

  • Н.Хүрэлбаатар /Танхимын Ерөнхийлөгч/

  • Р.Зоригтбаатар /Танхимын дарга/

  • Б.Шатар /Адуунчулуун ХХК-ийн захирал/

  • Х.Болорчулуун /Дорнод гурил-ХХК-ийн захирал/

  • Д.Болдбаяр /Хэрлэн Номин бизнес төвийн захирал/

  • Ц.Болд-Эрдэнэ /ТВ-6 Телевизийн захирал/

  • Ч.Гантөмөр /Дорнод НАА ХХК-ийн захирал/

  • Л.Саранчимэг /Түшнээ ХХК-ийн захирал/

  • П.Цогбаяр /Цог Октаэдр ХХК-ийн захирал/

  • А.Бүрэнтогтох /Чадангууд ХХК-ийн захирал/

  • Г.Бат-Эрдэнэ /Ханан булаг эрдэнэ ХХК-ийн захирал/

Ажлын алба:

  • Дарга Р.Зоригтбаатар

  • Оффис менежер Б.Оюунбат

  • Санхүү менежер Д.Нэргүй

  • Гадаад худалдааны менежер Э.Ундармаа

  • Эксперт Г.Баярмаа

Хаяг: Дорнод аймаг, Хэрлэн сум 10-р баг, Хэрлэн Номин бизнес төвийн 210, 211 тоот
Утас: 98998811, 98582882
И-мэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Вэб хуудас: www.Dornodbiz.mn

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1079
mod_vvisit_counterӨчигдөр18974
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт112354
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт140193
mod_vvisit_counterЭнэ сард363035
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5235421

Манай сайтад: 126 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.238
 , 
Өнөөдөр: 5-р сар 18, 2012