2011 оны 9-р сарын 19, Даваа гариг, 17:38
![]() |
|

Дундговь аймаг 1942 онд Ембvv дэрсэнэ ус гэдэг газар байгуулагдсан.Євєрхангай, Ємнєговь, Тєв, Дорноговь аймгуудтай хил залгадаг. Газар нутгийн хэмжээ нь 74,7 мянган хавтгай дєрвєлжин километр бєгєєд хойт цэг Хар толгойгоос урд цэг Євєрцагаан дэрс хvртэл 280 км, баруун цэг Дулааны уулаас зvvн цэг Хєх дэл хvртэл 425 км юм. Аймгийн тєв Мандалговь нийслэл Улаанбаатараас 260 км зайд оршдог.Тэгш тал газрын хамгийн өндөр нь далайн түвшнээс дээш 1530 м, хамгийн нам нь 980 м өндөр өргөгдсөн, хамгийн өндөр Дэлгэрхангайн уул далайн түвшнээс дээш 1913 м өндөр өргөгдсөн байдаг. Аймгийн нутаг дэвсгэрийн хойт хэсэг хуурай хээрийн бvсэд, урд хэсэг цєлєрхєг хээрийн бvсэд багтдаг. Аймгийн нутагт дулааны хангамж сайн боловч чийгийн хангамж бага, жилд орох хур тунадасны хэмжээ нутгийн хойт хэсэгт 200-250 км, тєв хэсэгт 150-200 мм, ємнєд хэсэгт 100-150 мм байдаг. Жилийн салхины дундаж хурд 4-6 м/с, хамгийн их хурд 38-40 м/с хvрдэг. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 98.7 хувь буюу 73.8 мянган га нь бэлчээр, vлдсэн 1.3 хувь нь хот суурин, зам, шугам сvлжээний газар бєгєєд хадлангийн зориулалттай газар байхгvй. Газар тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа газар бvх газар нутгийн 0.001 хувийг эзэлдэг.
Тус аймагт Дэлгэрхангай, Адаацаг, Их, Бага газрын чулуу зэрэг vзэсгэлэнт ховор сонин тогтоцтой уулууд, Эргэнэг, Нэмнээ, Хайрхан, Загийн усны хоолой зэрэг єргєн уудам говиуд, Єєш манхан, Цагаан суварга, Хvрэн дух, Дэлгэрийн Чойр, Сангийн далай, Vнэстэй, Зуут, Онгийн хийдийн туурь, зарим сvм дуган, Шарангадын Монгол бичигт агуй, Зараа бугын хєшєє зэрэг байгалийн євєрмєц тогтоцтой, тvvх соёлын дурсгал олон арван газар байдаг.
Говийн мод, заган ой бvхий Загийн усны хоолойг улсын тусгай хамгаалалтад, байгалийн vзэсгэлэнт, ховор ан амьтантай Их газрын чулуу, Бага газрын чулуу, Дэлгэрхангай уул, євєрмєц сонин тогтоцтой Єєш манхан, Цагаан суварга, тvvх соёлын дурсгалт Сvм хєх бvрд, Хvрэн дух, Онгийн хийд зэрэг 10 гаруй газрыг аймгийн тусгай хамгаалалтанд аваад байна.
Ашигт малтмалын арвин их нєєцтэй. Тухайлбал чулуун ба хvрэн нvvрс, хайлуур жонш, цагаан тугалга, цайр, гєлтгєнє, тємєр, алт, мєнгє, уран, байгалийн будаг зэрэг 33 нэр тєрлийн ашигт малтмалын 81 орд, 149 илэрц олдож судлагдсан. Бvс нутгийн хєгжилд нєлєє vзvvлэхvйц Хараат, Буянтын ураны, Эрээний тємрийн хvдрийн, Хєєт, Их-улаан нуур, Тэвш, Євдєг худгийн нvvрс, шатдаг занарын, Шар шороот, Булаг хєєтийн эрдэс будгийн, Тарагт, Ширээ уулын гєлтгєний болон барилгын материалын ихээхэн нєєц орд байна. Одоо ашигт малтмалын лиценз авсан 90 гаруй аж ахуйн нэгж vйл ажиллагаа явуулж байна.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 1089 |
![]() | Өчигдөр | 18974 |
![]() | Энэ 7 хоногт | 112364 |
![]() | Өмнөх 7 хоногт | 140193 |
![]() | Энэ сард | 363045 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5235431 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |