2011 оны 9-р сарын 19, Даваа гариг, 18:40
![]() |
![]() |

Сэлэнгэ аймгийн товч танилцуулга:
Сэлэнгэ ймаг нь 101 000 хүн амтай. Нийт .41152,6 км.кв талбай нутаг дэвсгэртэй, Булган, Орхон, Хэнтий, Төв аймгуудтай хиллэн оршдог ба дундаа Дархан-Уул аймгийг агууолдаг. Дэд бүтцийн хувьд төмөр зам, хар зам, бүрэн хөгжсөн эрчим хүч болон дулааны эх үүсвэрүүд бүрэн шийдэгдсэн аймаг юм. Бизнес түлхүү хөгжсөн салбар нь уул уурхай, газар тариалан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт аж ахуйн нэгжийн тоо 2106-д хүрээд байна. Үүнээс үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Спирт бал бурам” ХК, “Хөтөл цемент шохой” ХК, “Болд төмөр Ерөө гол” ХХК, “Алтан тариа” ХК-ний салбар гурилын үйлдвэр гэх мэт байгууллагууд байна. Цаашид бизнесийн хөгжлийн чиг хадлага болон явуулж буй бодлого : Сэлэнгэ аймгийн хөгжлийн алсын хараа нь орчин үеийн технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг үе шаттай хөгжүүлэх замаар хүний хөгжлийг дээдэлж, байгаль орчныхоо онцлогт нийцсэн, зах зээлд өрсөлдөх боломжтой, оновчтой бүтэц бүхий, өөрийгөө тэтгэдэг эдийн засагтай аймаг болгоход оршино.
Сэлэнгэ аймаг дахь ХАҮТанхимын товч танилцуулга:
Манай салбар танхим нь 2002 онд байгуулагдсан. Одоогоор нийт4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг гишүүн байгууллагууд болон орон нутгийнхаа бизнес эрхлэгчдэд Бодлогын өмгөөлөл болон, бизнесийг дэмжин урамшуулж ирлээ. Нийт гишүүдийн маань тоо 150-д хүрч бидний хамтарч ажилладаг байгууллагууд жилээс жилд нэмэгдэн тэлж байна.
Манай байгууллагын гишүүн болсноор:
Төрийн захиргааны байгууллагуудад бизнесийн хүрээнийхний болон гишүүн байгууллагуудын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, хамгаалуулах чиглэлээр Танхимаас явуулж буй үйл ажиллагаанд санал дүгнэлтээ өгөх, оролцох боломжоор хангагдана.
Гадаадын бизнес эрхлэгчдийн саналууд, Танхимаас зохион байгуулж байгаа бизнес уулзалтууд, үзэсгэлэн, арга хэмжээний мэдээллийг тогтмол авах, бизнес саналаа гадагш түгээх, Танхимын зарим үйлчилгээг электрон хэлбэрээр авах
Хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах чиглэлээр зөвлөгөө авах, Танхимын шугамаар төслөө гадны хөрөнгө оруулагчдад танилцуулах, экспортын бараа бүтээгдэхүүнээ сурталчилах
“Аймгийн ЗДТГ болон Хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-ны үйл ажиллагаагаар дамжуулан өөрсдийн саналаа орон нутгийн хууль эрх зүйн актад тусгуулах, төр засагт уламжлах
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-ын дэргэдэх Байнгын хороодын үйл ажиллагаанд оролцож бизнесийн таатай орчин бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийнхний түншлэлийг өргөжүүлэхэд санаа бодлоо илэрхийлэх
Бизнес, эрх зүйн холбогдолтой хуулийн төслүүдэд өөрсдийн саналыг оруулах
Танхимын дэргэдэх үйл ажиллагааны чиглэлээр салбарчилсан Зөвлөлүүдэд орж ажиллах
Монгол улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүндээ зураасан код авах
Монгол улсад үйлдвэрлэснийг гэрчлэх “Гарал үүслийн гэрчилгээ” авах, давагдашгүй хүчин зүйлийн нотолгоо гаргуулах
Гадны өндөр чадвар, туршлагатай зөвлөх мэргэжилтэнг үнэ төлбөргүй урьж ажиллуулах /зөвхөн тухайн мэргэжилтний байр, хоол, унааны зардлыг хүлээн авагч тал хариуцна/
Гадаад орнуудад зохиогдож байгаа хөрөнгө оруулалтын бизнес уулзалт, үзэсгэлэн худалдаанд хөнгөлттэй нөхцлөөр оролцох боломжоор хангагдана.
Төр засгийн болон орон нутгийн удирдлагууд гадаадад айлчлахад дагалдан явах бизнес группт оролцох
Арбитрийн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх
Бизнесийн салбарт улсын эдийн засгийг хөгжүүлэхэд үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсээ Төр засгийн шагналд тодорхойлох
Эдийн засаг, бизнесийн орчны мэдээллээр үнэ төлбөргүй хангагдах
Бизнесийн орчин үеийн шинэлэг мэдээлэл бүхий номын сангаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх
Дугуй ширээний бизнес уулзалт, ярилцлагад үнэ төлбөргүй оролцох
Банк, санхүүгийн байгууллагуудтай харилцах, гадаадын зээл тусламжийн төсөлд оролцох зэрэгт Танхимын дэмжлэг авах
Өөрийн компаний санхүү-эдийн засгийн зэрэглэлийг тогтоолгох, бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах үйлчилгээг олон улсын жишгийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд хөнгөлөлттэй нөхцлөөр авах
Үндэсний Танхимын дэргэдэх сургалтын төвд гадаад худалдааны менежер, даргын туслах, мэргэшсэн нарийн бичгийн дарга бэлтгэх болон бусад бизнесийн сургалтуудад хөнгөлттэй нөхцлөөр суралцах
Өөрийн и_мэйл хаягаар Танхимаас зарлаж буй зар, бизнес санал зэрэг мэдээллийг шуурхай хүлээн авч байх
Улаанбаатар хот дахь Модны чадавхийн төвд Германы техник технологоор тоноглогдсон сургалтын бааз дээр нарийн мужааны мэргэжил эзэмшүүлэх сургалтанд хөнгөлттэй нөхцлөөр суралцаж мэргэжил эзэмших
АНУ-ын Энх тайвны корпусын бизнесийн зөвлөх мэргэжилтний хөтлөн явуулах бизнесийн боловсрол олгох болон бизнесийн англи хэлний сургалтанд үнэ төлбөргүй суралцах
МҮХАҮТ-ын дэргэдэх “Ногоон зээлийн баталгааны сан”, “ЖДҮ-ийг дэмжих сан”-гийн үйлчилгээнд хамрагдах зэрэг үйлчилгээг авах давуу эрхүүдийг эдлэх болно.
Манай салбар танхимаар дамжуулан Сэлэнгэ аймгийн нутагт дараах үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой:
Бизнесийн эрх ашгаа хамгаалуулах
Бизнесийн маргаанаа салбар Арбитраар шийдвэрлүүлэх
Жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн мэдээлэл авах
Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах
Гадаад, дотоод түншлэлээ өргөжүүлэх
Гадаад, дотоодын бизнес аялалд хамрагдан бизнесийн шинэ санаа, түншлэлээ хөгжүүлэх
Интернэт үйлчилгээ
Бизнес, санхүү, эдийн засгийн холбогдолтой номын сангаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх
Орон нутагт бизнесийн салбараа нээх, хамтран ажиллах
Бизнесийн төрөл бүрийн сургалтанд хамрагдах
Бизнесийн орчны болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн судалгаа авах г.м
Манай салбар танхим дараах ажлуудыг тогтмол жил бүр чанартай гуйцэтгэн зохион байгуулдаг:
• Бизнес төлөвлөлт, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах арга зүйн сургалт

• Компьютерийн хэрэглээний программ эзэмшүүлэх болон интернэтийг бизнестээ үр дүнтэй ашиглах сэдэвт сургалт
• Сэлэнгэ түншлэл бүс нутгийн үзэсгэлэн

• Төрийн үйлчилгээ, иргэдийн мониторинг нээлттэй утсаар судалгаа явуулах
• Entrepreneur, Lady entrepreneur аймгийн шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулах үйл ажиллагаа

• Гадаад, дотоод бизнес аялал

• Органик Монгол хөтөлбөрийн хүрээнд бичил бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлэх

• Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлэг

• Компьютерийн хэрэглээний программ эзэмшүүлэх болон интернэтийг бизнестээ ашиглах нь сэдэвт сургалтууд:

• Тухайлсан чиглэлээр технологи эзэмшүүлэх, мэргэшүүлэх сургалтууд

Ерөнхийлөгч:
Тэргүүлэгчид:
Д. Ариунжаргал ,”Туж магнай” ТББ-ын тэргүүн
Г. Бямбаа , “Халиун уул” ХХК-ний захирал
Л. Бямбаа, “Шинэ гэгээ” сонины эрхлэгч
Ж. Баярмагнай, “Сэлэнгэ шим” ХК-ний захирал
Б. Ганболд, “Сэлэнгэ менежмент” ХХК-ний захирал
Д. Дашзэвэг, “Бүргэдтэй чацаргана” ХХК-ний захирал
Б. Сарангэрэл, “Шидэт тос” ХХК-ний захирал
Т. Шижиртуяа, “Ар гангат” БГБХН-ийн эзэн
Б. Эрдэнэбилэг, “Царбрум” ХХК-ний захирал
Ажилтнууд:
Дарга Амарсайхан Цэнд
Менежер Амартүвшин Өлзийтогтох
Гадаад худалдааны бичиг баримт баталгаажуулалт хариуцсан менежер Э. Мягмардарь Ц. Уранцэцэг
Хаяг: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум,
6-р баг, Партизаны талбай-2
Монгол даатгал компаний байр,
2-р давхар
Утас: 02-362-40063
Факс: 976-02-362-40063
И-мэйл хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Вэб хуудас: selenge.mongolchamber.mn
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 1275 |
![]() | Өчигдөр | 18974 |
![]() | Энэ 7 хоногт | 112550 |
![]() | Өмнөх 7 хоногт | 140193 |
![]() | Энэ сард | 363231 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5235617 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |