Өмнөговь аймаг дахь ХАҮТанхим

Манай аймаг 1931 онд байгуулагдсан, 165,0 мянган ам дөрвөлжин километр нутагтай, 46,3 мянган хүн амтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгуудтай хөрш оршдог бөгөөд өмнө талаараа 700 км газраар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур, Альшаа аймгуудтай хиллэж, хилийн 2 боомтоор гадаад худалдаа эрхэлж байна.

Засаг захиргааны нэгжийн хувьд 15 сум, 53 багтай, 2244 төрийн албан хаагчтай, 2006 онд нийт 1155747 толгой мал тоологдож 34223 толгойгоор өссөн бөгөөд сумд нь аймгийн төвөөс 28-326 км зайд оршдог, дэлхийд алдартай говь, уул нуруу, байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газар нь аялал жуулчлал хөгжих бололцоог олгож байдаг юм.
2006 оны эцэст аймгийн нийт суурин хүн ам 46.3, өрх 12.7 мянгад хүрч өнгөрсөн оноос хүн ам 1524, өрх 99-өөр тус тус буурсан байна. Нийт хүн амын 33.8 хувийг 0-15 насны хүүхэд, 59.6 хувийг 15-59 насны, 6.6 хувийг 60 ба түүнээс дээш насны хүн ам эзэлж байна.

Аймгийн хэмжээгээр эрүүл мэндийн байгууллага 27 –оос, улсын төсвийн эмнэлэг 15, өрхийн эмнэлэг 3, хувийн эмнэлэг 3, эмийн сан 5 тус тус ажиллаж банйа.Эрүүл мэндийн салбарт 89 их эмч, 248 дунд мэргэжилтэн ажиллаж байна.

Аймгийн хэмжээгээр 17 ЕБС-д 424 багш ажиллаж, 10615 сурагчид хамрагдан суралцаж байна.2006-2007 оны хичээлийн жилд 1-р ангид 939 сурагчид элссэн байна. Сургуулийн өмнөх боловсрол олгох 18 цэцэрлэгт 61 сурган хүмүүжүүлэгч ажиллаж 1973 хүүхэд хүмүүжиж байна.Цэцэрлэгт хамрагдалт 47.1 хувьтай байна.

Нийгмийн даатгалын орлогын төлөвлөгөө 6.2 хувиар буюу 114.5 сая төгрөгөөр давж биелэгдсэн байна.Нийт 4941 тэтгэвэр авагчдад 2759.0 сая төгрөгийн тэтгэврийг тавьж олгоод байна.Харин сайн дурын даатгалд 1029 хүн хамрагдсан.

Жижиглэн худалдаалах бараа гүйлгээ 9171.7 сая төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 86.3 хувиар буюу 4248.6 сая төгрөгөөр өссөн байна.Оны эхний нэг хүн амд 191613 төгрөгийн бараа ноогдож байна.Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 88663 төгрөгөөр өссөн байна.

Аймгийн хэмжээнд 18 мянгат малчин байгаа нь өнгөрсөн оны түвшинд, Мандал-овоо сумын малчин Б.Жамсранжав 1617, Хүрмэн сумын малчин С.Адъяагэндэн 1530 мал тус тус тоолуулж аймагтаа тэргүүлж байна. Хамгийн олон малтай сум Номгон 135209, Ханхонгор 100836 толгой мал тоолуулсан бөгөөд малын таван төрлөөр нь авч үзвэл тэмээгээр Ханбогд сум 13913, адуугаар Манлай 5404, Үхрээр Ханбогд 1330, хониор Ханхонгор 28047, ямаагаар Номгон 110710 тэргүүлж байна.

Аймгийн хэмжээгээр нийт малтай өрх 7159 байгаагийн 6150 нь малчин өрх байна. Нийт малтай өрхийн 2.2-9.9 хувь нь 10-50 малтай, 0.2-2.3 хувь нь 501-1499 малтай, харин 51-500 малтай өрх дийлэнх хувийг буюу 21.1-28.6 хувийг эзэлж байна.

Аймгийн хэмжээгээр шилмэл омгийн, сайжруулсан нутгийн үүлдрийн, цэвэр үүлдрийн 134306 толгой мал тоологдсоноос нутгийн шилмэл омгийн тэмээ 5126, адуу 26, ямаа 72, цэвэр үүлдрийн үхэр 24, хонь 184, ямаа 48652, сайжруулсан нутгийн үүлдрийн тэмээ 122, адуу 242, үхэр 8, хонь 35817, ямаа 44033 толгой байна.

Аж үйлдвэрийн салбарт 2006 онд 30934.5 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 40968.4 сая төгрөгийн борлуулалт хийгджээ. Энэ нь өнгөрсөн оноос нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 47.3 хувиар буюу 9933.9 сая төгрөгөөр, борлуулалт 28.0 хувиар бюу 8971.5 сая төгрөгөөр тус тус өсчээ.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1342
mod_vvisit_counterӨчигдөр18974
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт112617
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт140193
mod_vvisit_counterЭнэ сард363298
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5235684

Манай сайтад: 152 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.237
 , 
Өнөөдөр: 5-р сар 18, 2012