Шинэ гишүүний булан

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд шинээр элссэн гишүүний байгууллагуудын товч танилцуулга

AddThis Social Bookmark Button

“Ви-Ти-Икс ” ХХК

2012 оны 5-р сарын 14, Даваа гариг, 18:27

Гадаад, дотоод худалдаа, Барилга сантехник угсралтын “Ви-Ти-Икс ” ХХК

Манай компани 2006 онд байгуулагдсан бөгөөд сантехникийн гадна, дотор шугам хоолой, халаалтын болон хэрэглээний ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл, халаалтын зуух халаалтын бүх төрлийн тоног төхөөрөмж, бүх төрлийн гагнуурын аппаратын худалдаа, барилгын материал захиалгаар нийлүүлэхээс гадна барилгын сантехникийн угсралтын ажил үйлчилгээ хийж гүйцэтгэдэг.

Энэ хугацаанд Түлш Эрчим Хүчний Яамнаас олгогдсон

03.4.2 0.7-40.0 кгс/см2 даралттай даралтат савны засвар, угсралтын ажил
03.5.2 0.7-40.0 кгс/см2 даралттай шугам хоолойн засвар, угсралтын ажил
03.7 Бусад дагалдах ажил үйлчилгээ эрхлэх

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас олгогдсон

2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
2.2.3 Ус хангамж, ариутгах татуургын гол / магистрал / шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжын угсралт хийх тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Одоогоор удирдах болон инженер техникийн ажилтан 6, өндөр зэрэглэлийн гагнуурчин 4, засварчин 6, слесарь 6, туслах ажилчин зэрэг нийт 25 хүний бүрэлдэхүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Манай оруулж ирдэг бараа бүтээгдэхүүний жагсаалт

  • ACCESSEN компаний ялтсан дулаан солилцуурын иж бүрдэл.

  • Хонг Конгын USR компаний бүх төрлийн тогтмол гүйдлийн цахилгаан нуман гагнуур, хагас автомат, плазма зүсэгч, аргон гагнуурын аппарат болон түүний дагалах багаж хэрэгсэл, эргэлтийн болон өргөлтийн насос, цахилгаан хөдөлгүүрийн Монгол дахь албан ёсны борлуулагч.

  • Weldas фермийн гагнуурын бээлий, гутал, хувцас хэрэглэл, баг.

  • Starwin компаний PVC, PP-R, PPR-AL, PE-RT, PEX, PE хоолой, холбогч.

  • ХБНГУ-ын COPA брэндийн ган панелан радиатор.

  • SIMPLEX брэндийн бланслагч хаалт, коллектор, бүх төрлийн бөмбөлгөн хаалт зэргийг монголд захиалгаар нийлүүлэх, худалдан борлуулах, болон угсарч, сууриллуулах ажлыг хийж гүйцэтгэж байна.

Хийж гүйцэтгэсэн ажлууд

  • Налайх дүүрэг “Тэрэлж” ХХК-ны “Тэрэлж” зочид буудлын барилгын дулааны гадна, дотор шугам, холигч узель, Канадулсын Пелко компанийн бүрэн автомат хатуу түлшний зуухны угсралт, бохир усны цэвэршүүлэх төхөөрөмжийн угсралт, дулааны холигч узель, хэрэгцээний халуун усны бойлер, (1 Гкал) салхивчийн системийн холболтын шугaмын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2006-2010 он “Гацуурт” ХХК-ны 2-р баазын ялтсан дулаан солилцуур, граж болон конторын барилгын дулааны шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2006-2007 он

  • “Гацуурт” ХХК-ны 1-р баазын ялтсан дулаан солилцуур (1 Гкал), склад, гаражын барилга шинэ оффисийн барилгын дулаан цэвэр бохир усны шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2006-2011 он

  • Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын “Баяндулаан-Уул” ХХК-ны ажилчдын байр, цайны газар, конторын барилга, машин засварын байр, гурилын үйлдвэр, тосны үйлдвэрийн халуун хүйтэн ус, дулааны шугам, буудай хадгалах савны конвейрын тавцан цамхаг, бохир усны цэвэршүүлэх төхөөрөмжийн угсралт, зуухны угсралт халаалт болон хэрэгцээний халуун хүйтэн усны дулааны цогц төхөөрөмжийн ажлыг хийж бие даасан системд оруулсан. 2006-2010 он

  • Баянзүрх дүүрэг Арроу ХХК-ны 88 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын дулааны цогц төхөөрөмж (0.48 Гкал), хэрэглээний халуун усны бойлерын (0.48 Гкал) угсралт 2007-2008 он

  • Баянмонгол хорооллын гадна ф300 дулааны шугам хоолойн угсралт 2007-2008 он

  • Хүнстрейд ХХК-ны гадна дулааны шугам ф219, 4 агуулахын дотор дулаан хангамж, дулааны цогц төхөөрөмж (2 Гкал), хэрэглээний халуун усны бойлер (0.4 Гкал) 2007-2008 он

  • Олимп сургуулийн гадна, дотор халаалт, хэрэглээний халуун хүйтэн усны угсралт 2007 он

  • Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдажбайгаа ЭКСПРЕСС ШУУДАН ХХК-ны гадна дулааны шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2008 он

  • Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан АЛТАЙ КОНСТРАКШН оффисын барилгын дулааны узель (дулааны цогц төхөөрөмж 0.48 Гкал, хэрэглээний халуун ус 0.3 Гкал, өргөлтийн насос), дотор цэвэр, бохир ус, дулааны холболтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2008 он

  • МОНГОЛ ТЕЛЕВИЗИЙН дотор цэвэр, бохир ус, дулааны узель (0.3 Гкал-ын холигч узель) холболтын ажил, студийн гэрэл тогтоох төмөр кракас, гадна хаягын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2008 он

  • Дархан хотын Гацуурт Агро ХХК-ны засварын үйлдвэр, дулаан граж, оффисын барилгын дулааны цогц төхөөрөмж (2.8 Гкал), хэрэгцээний халуун усны бойлер (1 Гкал), холигч узель (0.3 Гкал), цэвэр бохир усны холболт, дотор болон гадна дулааны шугмын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2009 он

  • Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа ЭКСПРЕСС ШУУДАН ХХК-ны барилгын дулааны узель (дулааны цогц төхөөрөмж 0.8 Гкал, хэрэгцээний халуун ус 0.4 Гкал, өргөлтийн насос, галын усны насос, цэвэр усны нөөц сав), дотор цэвэр, бохир ус, дулааны холболтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2011 он.

  • Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт байрлах Гацууртын уурхайн халаалт, хэрэгцээний халуун хүйтэн ус, бохир усны шугамын холболт, халаалтын зуух, бохир цэвэрлэх байгууламжын ажил хийж гүйцэтгэж байна. 2011 он.

  • “Сүмбэр орд” хороололын дулааны цогц төхөөрөмж (2.0ГКал) хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмж (1.0ГКал) угсарж суурилуулсан.

  • Төв аймгийн Заамар сумын МСҮТөвийн гагнуурын иж бүрэн лабораторын тохижилт тоног төхөөрөмжийг нийлүүлж сургалтанд хүлээлгэн өгсөн.

AddThis Social Bookmark Button
 
 

“Mай Грийт Хаан” ХХК

2012 оны 5-р сарын 14, Даваа гариг, 17:59

“Mай Грийт Хаан” ХХК нь нийтийн хоолны үйлчилгээг Монголын Үндэсний Түргэн Хоолны Сүлжээ “Хаан Бууз” кафенуудаар явуулдаг бөгөөд нийтийн хоолны зах зээлд франчайзын системийг амжилттай нэвтрүүлж чадсан анхны кафе юм. Манай сүлжээний онцлог нь лого эзэмшигчдийнхээ үйл ажиллагаа болон үйлчилгээнд байнга хяналт тавин, заавар зөвлөгөө өгдөг ба мөн брэндийн нэр хүнд болон чанарыг хадгалах үүднээс бараа бүтээгдэхүүний хангалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн стандартыг мөрдөн, эрүүл баталгаат хүнсээр хэрэглэгчдийг хангахыг эрхэм зорилгоо болгон тасралтгүй амжилттай ажиллаж байна.

“My Great Khaan” ХХК нь 1998 онд анхны “Хаан бууз” кафе үүд хаалгаа нээсэн. 2000 онд дахин нэг салбараа нээсэн нь бидний бизнес цаашид амжилттай хөгжих эх үүсвэр нь тавигдсан юм.

Үүнээс хойш одоог хүртэлх 14 жилийн хугацаанд “Хаан бууз” кафе маань үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тохирсон амт чанартай хоол үйлдвэрлэн Улаанбаатар хот болон Орхон, Дорноговь, аймгуудад нийт 23 салбарыг франчайзийн гэрээгээр ажиллуулж олон тооны үйлчлүүлэгчтэй болж чадсан бөгөөд 2011 оны 7-р сард Noodle house хятад хоолны рестораныг нээн ажиллуулж байна.

Манай “Хаан Хүнс Эрдэнэт ” ХХК нь 2007 онд Орхон аймагтаа Нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэйгээр анх байгууллагдаж Монголын үндэсний түргэн хоолны сүлжээ Хаан Бууз кафены салбар нээснээс одоогоор нийт 7 салбартайгаар ажиллаж байна. Байгууллагдсанаас хойш өнөөг хүртэл нийтийн хоолны салбартаа манлайлагч байж “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллага болтлоо үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан амжилттайгаар өргөжин тэлж байгаа байгууллага юм.

“Хаан Хүнс Эрдэнэт ” ХХК нь Дэлхийн топ 10 үйлдвэрийн нэг болох “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн ажиллагсдад 5 дахь жилдээ халуун хоолны үйлчилгээ үзүүлэхээс гадна Монголдоо анх удаа Монголын үндэсний түргэн хоолыг Хятад үндэсний түргэн хоолтой хосолсон хэлбэрээр орчин үеийн өнгө төрхтэйгээр ажиллаж байна.

“Хаан хүнс говь” ХХК нь анх 2008онд Замын-Үүд суманд шинэ салбараа нээн, худалдааны бүс нутаг болох Замын-Үүд боомтын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл, баталгаат хүнсээр хангах зорилготойгоор ажиллаж эхлээд байна.

Бид олон улсын стандарт чиг хандлагад нийцсэн, орчин үеийн шинэ өнгө төрх бүхий “Хаан Бууз” сүлжээ кафег бий болгон, Монгол хүний эрүүл мэнд, зөв, зохистой хооллолтонд өндөр ач холбогдол бүхий нийтийн хоолны бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэхээс гадна шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Холбоо барих:

Утас/Факс: 976-70100709
Веб сайт: www.khaanbuuz.mn

AddThis Social Bookmark Button
 
 

"МакроЛинк" ХХК

2012 оны 5-р сарын 14, Даваа гариг, 17:54

МакроЛинк ХХК нь 2005 онд байгуулагдсан ба IP cүлжээ, мэдээлэл холбооны салбарын бүтээгдэхүүн, зэс, шилэн кабельийн тоног төхөөрөмж, компьютер, серверийн болон түүний дагалдах хэрэгслүүдийн худалдаа, үйлчилгээний компани юм.

Бид 2005 оноос эхлэн дэлхийд алдартай Cisco, Linksys, D-Link, Netgear, TP-Link, Planet, Buffalo, Dell, Airlink компаниудын бүтээгдхүүнүүдийг хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн ба 2007 оноос эхлэн Тайваны D-Link, Planet, Airlink, TP-Link компанийн албан ёсны дистрибьютер, Америкийн Cisco Systems, HP, APC компаниудын Ази, Европ дахь салбарын албан ёсны ресселер болсон.

Бид хэрэглэгчдэд хамгийн орчин үеийн мэдээлэл, холбооны технологийн шийдэл санал болгож нийлүүлдэг, системийн иж бүрэн интеграцийг хөгжүүлэх чадвар бүхий техник, технологийн шилдэг чадавхийг эзэмшсэн, мэргэжлийн боловсон хүчинтэй компани билээ.

МакроЛинк ХХК нь мэдээлэл холбооны зах зээлд дараах бүтээгдэхүүн үйлчилгээнүүд дээр суурилагдсан нэгдмэл системийн шийдлийг санал болгон ажилдаг.

  • LAN болон телеком сүлжээний кабель угсралтын тоног төхөөрөмжүүд

  • IP сүлжээний тоног төхөөрөмжүүд, ISP-д зориулсан төхөөрөмжүүд

  • IP сүлжээний нууцлал, хамгаалалтын шийдэл, тоног төхөөрөмжүүд

  • Утасгүй IP сүлжээний тоног төхөөрөмжүүд

  • Компьютер, түүний дагалдах хэрэгслүүд

  • Сервер болон рак зогсуурууд, серверийн дагалдах хэрэгслүүд

  • Жижиг электроник болон төрөл бүрийн багаж хэрэгслүүд

  • Хэт богино долгион, богино долгионы радио станц

  • Теле хяналтын болон дохиолол хамгаалалтын цогц систем

  • Оптик болон физик кабелийн суурилуулалт нийлүүлэлт, тоног төхөөрөмж

  • Аксес контрол системийн бүрдэл

  • VoIP болон IP PBX /IP дотуур холбооны/ систем

Манай компаниар үйлчлүүлж, бүтээгдэхүүн шийдлийг хэрэглэдэг томоохон хэрэглэгчдийг нэрлэвэл:

  • Мобиком Корпораци

  • МобиНет ХХК

  • ХААН Банк

  • Худалдаа Хөгжлийн Банк

  • НьюТел Компани

  • Гаалийн Ерөнхий Газар

  • RailCom ISP

  • Скай C &C ISP

  • GemNet ISP

  • MCS Электроникс ХХК

  • NGTec Компани

  • Иргэний Нисэхийн Ерөнхий Газар

  • Голомт Банк

  • Хадгаламж Банк

  • Хас Банк

  • Хаан Банк

  • УБТЗ ХК

  • МОНОС ХК

  • МОНГОЛ-УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

  • Капитал банк

  • Ник ХК гэх мэтчилэн албан газруудын төлөөлөлтэй хамтран ажиллаж байна.

Бид та бүхэнтэй хамтран ажиллаж, өөрсдийн үйлчилгээгээ маш чанартай үзүүлэхийг хичээн ажиллах болно.

Хүндэтгэн ёсолсон:
Гүйцэтгэх захирал Ц.Энхтөр

Холбоо барих:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Бага тойруу, 36/1 байр, B2 тоот
Утас/Факс: 70112919, 99112919,
Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Вэб: www.macrolink.mn

AddThis Social Bookmark Button
 
 

"Алтанбумба Мандал" ХХК

2012 оны 5-р сарын 14, Даваа гариг, 17:48

Манай компани нь 2008 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд ААН, байгууллагуудад Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийн мэргэшсэн үйлчилгээг үзүүлэх ,зөвлөх эрх бүхий хуулийн этгээд юм. Байгууллагдсан цагаасаа өнөөг хүртэл харилцагч үйлчлүүлэгч та бүхний итгэлийг хүлээж ажиллаж чадсаны үр дүнд үйл ажиллагааны цар хүрээг улам тэлсээр одоогоор 350 гаруй байнгын харилцагч ААН-үүдтэй хамтран ажиллаж байна. Харилцагч та бүхэндээ аутсорсингийн найдвартай, чанартай үйлчилгээ хүргэхийн тулд мэргэжилтэний эгнээгээ тэлэн, ажиллагчдаа тогтвортой ажиллуулж байна. Манай компани энэ үйлчилгээний чиглэлд анхдагч бөгөөд таньд илүү сайн хүрч үйлчлэх болно.

Бид бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй ААН , хувь хүмүүст санхүү болон НББ-ийн цогц үйлчилгээг нэг доороос үзүүлж бизнес эрхлэгч таны үнэт цагийг хэмнэж , НББ-ийн асуудалдаа санаа зоволгүйгээр өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа цаг заваа хандуулах боломжийг олгоно.

Бизнес эрхлэгч та өөрийн компаны НББ, татвар , НД-тай холбогдох асуудлаа хуулийн дагуу эмх цэгцтэй зөв явуулахыг хүсч байгаа юу? Тэгвэл танд бид үйлчлэхэд бэлэн, таны цагийг хэмнэж, санхүүгийн хэмнэлтийг бий болгож, таныг санхүүгийн эрсдэлээс хамгаалж мэргэжлийн түвшинд зөвлөж үйлчлэх болно.

Манай компанитай хамтарч ажилласнаар бид хамтдаа таны болон Монгол Улсын бизнесийн хөгжилд маш их хувь нэмэр оруулах болно.

Бизнес эрхлэгч таны бизнест “Алтан Бумба Мандал” ХХК-ны санхүү бүртгэлийн багийнхан чин сэтгэлээсээ өндөрөөс өндөр амжилт хүсч байна.

Үйлчилгээний чиглэл:

Татварын итгэмжлэгдсэн үйлчилгээ

  • Татварын хууль тогтоомжийг зөв хэрэгжүүлэх, хуулийн хүрээнд ажиллах, үүсч болох татварын эрсдэлээс хамгаалах

  • Санхүү ,татварын бүх төрлийн тайлан бэлтгэх ,холбогдох ажлыг гүйцэтгэх

  • Татвар төлөгчийг төлөөлөх

Зөвлөгөө туслалцаа

  • НББ-ээр зөвлөгөө өгөх

  • Санхүүгийн баримтанд шинжилгээ хийж, хуулийн хүрээнд эрсдлээс хамгаалах

Сургалт судалгаа

  • ББ-ийн дадлагжуулах ба бусад сургалт

Төсөл боловсруулалт

  • Тендерийн баримт боловсруулалт

  • Бизнесийн төсөл

  • Банкны зээлийн баримт боловсруулалт

НББ-ын цогц үйлчилгээ

  • НББ-ийн тухай хуулийн дагуу анхан шатны баримт бүрдүүлэх

  • Баримтын дагуу санхүү, татварын тайлан, холбогдох бусад тайланг гаргах

  • Харъяа татвар, холбогдох бусад байгууллагад тайланг тушаах, баталгаажуулах

  • Гэрээт хугацаанд гүйцэтгэсэн ажлын хариуцлагыг бүрэн хүлээх, санхүү, татварын шалгалтад ААН-ийг төлөөлөх

1. Санхүүгийн баримт боловсруулах, татвар, холбогдох бусад байгууллагын шалгалтанд бэлтгэх

  • Баталгаажуулсан тайланд холбогдох анхан шатны баримтыг цэгцлэх;

  • Санхүү, татварын шалгалт хийхэд хялбар, цэгцтэй байдлаар боловсруулалт хийх

2. Санхүүгийн шинжилгээнд үндэслэн зөвлөгөө өгөх, сургалт хөгжүүлэлт

  • Гэрээт ААН-ийн үйл ажиллагаанд санхүүгийн шинжилгээ хийх;

  • Бүртгэл хөтлөлт, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх, илүү ашигтай ажиллах боломжийн талаар зөвлөх;

  • Гэрээт ААН-ийн удирдлага, нягтлан бодогчид бүртгэл, татвар, НББ-ийн хуулийн талаар зөвлөгөө сургалт хийх;

3. Хөндлөнгийн хяналт, шалгалт хийх

  • ААН-ийн үйл ажиллагаанд санхүүгийн хөндлөнгийн хяналт, шалгалт хийх

  • Хөндлөнгийн дүгнэлт, зөвлөмж гаргах;

  • Дараалсан, давтан хяналт, шалгалт хийх;

4. ААН шинээр үүсгэн байгуулагчдад зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэх

  • Шинээр ААН үүсгэн байгуулахад бүрдүүлэх материал бэлтгэх;

  • Гэрээт харилцагч байгууллагуудтай шинэ ААН-ийн үйл ажиллагааг зуучлан, холбох зэрэг цогц үйлчилгээг үзүүлнэ.

5. Баримтлах зарчим

  • Монгол Улсын НББ-ийн тухай хууль,Татварын Ерөнхий хууль,Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт/СТОУС/ горим ,аргачлалын дагуу мэргэжлийн ес зүйтэй , эрх зүйн хариуцлагатай бие даасан зарчим баримтална.

6. Үнэт зүйлс

  • Хүмүүнлэг үзэл баримтлал

  • Мэргэжлийн ес зүй ,нууцыг хадгалах

  • Чадвартай ,хариуцлагатай

  • Хуулийг дээдлэн мөрдөх

  • Шинэ бүтээлч сэтгэлгээ

Бизнес эрхлэгчид манай цогц үйлчилгээг авсанаар дараах давуу талыг эдэлнэ:

  1. ААН, байгууллагууд хамгийн багаа зардлаар санхүүгийн асуудлаа шийдэх

  2. Мэргэжлийн өндөр чадвартай багаар сэтгэл ханамжтай, тогтвортой үйчлүүлэх

  3. Санхүүгийн асуудалд зовохгүйгээр бизнесийнхээ хөгжилд цаг заваа зориулах

  4. Боловсон хүчин нэмэх шаардлагагүй ба бусад илүү зардлаа хэмнэх

  5. Давхар татвар төлөх, үндэслэлгүй торгууль хүлээх зэрэг эрсдлээс хамгаалагдах болно.

Манай компани нь ААН, бизнес эрхлэгчдэд НББүртгэлийн аутсорсингийн үйлчилгээ үзүүлснээр Монгол улсын бизнесийн хөгжилд тодорхой хувь нэмэрээ оруулж , татвар төлөгч болон татварын алба хоорондын харилцааг түргэн шуурхай, бодит болгож, тэдэнд дэмжлэг үзүүлж ,хуулийн хүрээнд хариуцлагатай байх юм.

Тухайн байгууллагын НББүртгэл хууль журмын дагуу бүртгэгдсэнээр ашигт ажиллагаа нэмэгдэн улмаар улсад төлөх татвар тодорхой хувиар нэмэгдэнэ.

Манай компани нь Санхүү, татвар, бусад холбогдох байгууллагуудад бизнес эрхлэгчдийг төлөөлөн оролцсоноор тэдгээр байгууллагуудад дараах боломжийг олгоно:

  1. Харилцагч байгууллагуудын санхүү татварын болон бусад дагалдах тайланг цаг хугацаанд нь хугацаа хожимдуулалгүй тушаан хамгаалж, зөв цэгцтэй бүртгэл тооцоогоор хангана

  2. Харилцагчаа төлөөлөн хуулийн хүрээнд ААНэгжийн дүрэм журмын дагуу зөрчилгүй ажиллуулсанаар санхүү татварын албаны ажилчидын ажилын ачаалалыг багасгаж өгнө

  3. Татвар төлөгчийг татвараа хугацаанд нь төлүүлэх

  4. Харилцагчидынхаа хамтрагч, бизнес эрхлэгчидийг алдаагүй бүртгэлийн мэдээлэлээр хангаснаар 2 талд үүсч болох эрсдэлээс сэргийлэх

НББ-ээр дотоод хяналт хийх:

  1. НББ-ийн анхан шатны бүртгэл, баримтжуулалт,татварын албанаас зөвшөөрөгдсөн баримт мөн болохыг тодорхойлж баримтжуулах үйл ажиллагаа явуулах

  2. Ажил гүйлгээг үнэн зөвөөр, НББ, татварын хуулийн дөгуу хөтөлж ,бүртгэл хийсэн эсэх / ерөнхий журнал, ерөнхий дэвтэр , гүйлгээ баланс /

  3. Зардалын ангилал зөв хийгдсэн эсэх, өртөг тооцоолол бүрэн хэмжээнд хөтлөгдөж тайлагнасаныг шалгах

  4. ББӨ-ийн тайланг үйлдвэрлэлд болон худалдан авалтанд тулгуурлан хийсэн тайланг нягтлан шалгах

  5. Түүхий эд материал, хангамж , сэлбэг шатахуун гэх мэтийг зөв үнэлж авсан эсэх, тэдний хадгалалт ашиглалтын бүртгэлийн хөтлөлт хийгдсэнийг хянаж шалгах

  6. Бараа матеариалын хөдөлгөөний/худалдан авалт, зарцуулалт,хөнгөлөлт, буцаалтын/ бүртгэл, үлдэгдлийн үнэлгээ хийсэх эсэх, материал түүхий эд болон бусад зарцуулалтанд удирдлагын хяналт бүртгэл байгаа эсэхийг шалгах

  7. Бусад тогтмол зардлын ангилал ,тэдний зарцуулалт ,үнэлгээ, хадгалалт, үлдэгдэлд бүртгэл хөтөлснийг шалгах

  8. Үндсэн болон бусад үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн бүртгэл , тэдний элэгдэлийг зөв тооцож бүртгэснийг шалгах

  9. Санхүүгийн балансанд орлого, зардал үнэн зөв тусгагдсаныг шалгаж шинжилгээ хийх

  10. Санхүүгийн тайлангын шинжилгээ , зардал үйлдвэрлэл,ашгийн харилцан хамаарлын шинжилгээ, магадлалын шинжилгээ, орлого үр дүнгийн шинжилгээ , мөнгөн хөрөнгө , авлага өглөгийн тооцоо хамаарлын шинжилгээ хийх

  11. Шинжилгээг тоон үзүүлэлтээр, графикаар ,зэрэгцүүлэлтээр, динамикаар, өсөлт бууралтаар гэх мэт хийж тайлагнах

Холбоо барих:
Утас: 99119630; 55259630;99100624;98119630;98009630
Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Хаяг: БГД 5-р хороо Гранд Плаза 808 тоот

AddThis Social Bookmark Button
 
 

Хуудас 10-с 1

Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1798
mod_vvisit_counterӨчигдөр18974
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт113073
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт140193
mod_vvisit_counterЭнэ сард363754
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5236140

Манай сайтад: 27 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.236
 , 
Өнөөдөр: 5-р сар 18, 2012