2011 оны 8-р сарын 19, Баасан гариг, 17:33
“Тэнгэрийн аялал” ХХК нь /товчилсон нэр-Тэнгэр трэйвэл/ аялал жуулчлалын мэргэжилтнүүдийн багийн санаачлагаар байгуулагдан идэвхтэй, тасралтгүй, тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа Монголын аялал жуулчлалын тэргүүлэх компаний нэг билээ.
Yүсгэн байгуулагдсанаас хойш өөрийн орны иргэдийн амралт, чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, биеийн болон оюуны алжаалыг тайлах, дэлхий ертөнцийн соёл иргэншил, хөгжилтэй танилцуулах, оюуны цар хүрээг тэлэх зорилгоор эртний баялаг түүхийн эх өлгий болон аж үйлдвэр, банк санхүү, бизнес, мэдээлэл технологи, аялал жуулчлал өндөр хөгжсөн гадаадын улс орнуудад тогтмол болон тусгай аяллыг байнга зохион байгуулж байна.
Манай компани нь олон улсын нэр хүндтэй аялал жуулчлалын компаниудтай түншлэлийн харилцаа тогтоон хамтран ажиллаж, давуу тал болон нөөц боломжоо харилцан ашиглаж, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэн, олон улсын стандартад нийцсэн аялал жуулчлалын үйлчилгээг нэвтрүүлсээр ирсэн билээ.
Хөгжил, цэцэглэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа БНХАУ-ын Бээжин, Шанхай, далайн эргийн амралтын диваажин Хайнан, дорнын сувд Гонконг, тоглоомын ертөнц Макао, Азийн бар Сингапур, Малайз, Өмнөд Солонгос, гайхамшигт Тайланд, арлуудын улс Филлиппин, социалист Вьетнам, түүнчлэн хүн төрөлхтний соёл иргэншлийн өлгий Египт, Ази Европын хосолмол дүр төрх болох Турк зэрэг Ази, Африк, Европын 9 орны 36 газар руу 43 маршрутаар жилийн дөрвөн улирлын туршид мянга мянган жуулчдыг аялуулж байна. Ойрын үед үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн аяллын шинэ чиглэл нээж, үйлчилгээний шинэ хэлбэр нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Бидний эрхэм зорилго
Аялал жуулчлалын олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж , үйлчлүүлэгчиддээ оюуны томоохон дэмжлэг үзүүлэн , эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан салбартаа тэргүүлэгч компани нь байна.
Бидний зорилт
Үйчилгээндээ орчин үеийн мэдээлэлийн технологийн шилдэг, боловсронгуй хэлбэрийг нэвтрүүлэх, аялагч нарт цахим мэдээлэлийн хүртээмжтэй орчин бүрдүүлэх ;
Олон улсын стандартын жишигт нийцсэн цогц үйлчилгээг үйлчлүүлэгчид үзүүлэх ;
Дэлхийн таван тив, дөрвөн далайг хамарсан аялалын бүтээгдхүүнийг өөрийн үйлчлүүлэгч нартаа түгээх ;
Дэлхийн хөгжлийн чиг хандлага, өөрийн орны нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлэх ;
Бидний үйлчилгээ
Өөрийн орны аялагчдыг гадаад орнуудад аялуулах, амраах / Outbound /
Гадаадын аялагчдыг Монгол Улсад хүлээн авч аялуулах / Inbound/
Олон улсын нислэгийн тийз захиалга
Олон улсын болон орон нутгийн галт тэрэгний билет захиалга
Зочид буудлын захиалга
Гадаад оронд сургалт зохион байгуулах, туршлага судлуулах
Бидний үйл ажиллагааны зарчим
Компаний хамт олон харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж багаар ажиллах, үнэнч шударгыг ямагт эрхэмлэх;
Аялалын үйлчилгээг аялал жуулчлалын олон улсын стандартад нийцүүлэх ;
Үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан үйлчилгээний чанарыг ямагт сайжруулах, тэдний сэтгэл ханамжийг өндөрт байлгах;
Үйлчлүүлэгчдийнхээ биеийн болон оюуны алжаалыг нь тайлан танин мэдэхүйн хүрээг нь тэлж амьдрах, ажиллах урам зориг, хүсэл тэмүүлэлийг нь бадраах ;
Үйлчлүүлэгч байгууллага, хүмүүстэй эрх тэгш, ялгаваргүйгээр хүндэтгэлтэй харьцах, шаардлагатай мэдээлэлээр шуурхай хангах
Үйлчлүүлэгч нартаа хэрэгцээтэй цагт нь тусламж, зөвлөмж өгч, тэднийг аливаа эрсдлээс хамгаалах ;
Адил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хүндэтгэлтэй харьцан зах зээлд шудрагаар өрсөлдөх;
Аялагч нарын эрэлт, хэрэгцээ, санал, хүсэлтийг эрхэмлэх ;
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 1800 |
![]() | Өчигдөр | 18974 |
![]() | Энэ 7 хоногт | 113075 |
![]() | Өмнөх 7 хоногт | 140193 |
![]() | Энэ сард | 363756 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5236142 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |