2011 оны 8-р сарын 19, Баасан гариг, 17:39
Интер Сайнс ХХК нь нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжийн худалдаа үйлчилгээг эрхлэн явуулдаг бөгөөд нийлүүлсэн тоног төхөөрөмжөө суурилуулж ашиглалтын сургалт явуулан хэрэглэгчидэд хүлээлгэж өгөхийн зэрэгцээ борлуулалтын дараах засвар үйлчилгээг үзүүлж дагалдах сэлбэг хэрэгсэлээр ханган ажилладаг. Бид цөмийн физик, инженеринг, технологийн чиглэлээр мэргэшсэн, Монгол компани юм.
Бид зах зээлд дараах бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлдэг.
Цацрагийн хяналт, хэмжилтийн тоног төхөөрөмж
Зам, барилгын материалийн лабораторийн тоног төхөөрөмж
Сургалтын тоног төхөөрөмж
Орчны хяналт, мэдээллийн системийн тоног төхөөрөмж
Бүх төрлийн эмнэлэг, лабораторийн тоног төхөөрөмж
Хяналт, хамгаалалтын тоног төхөөрөмж
Тоног төхөөрөмжийн суурилуулалт, сургалт, зөвлөгөө, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл
Бид БСШУЯ, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, Их дээд сургууль, ЭМЯ болон түүний харъяа тусгай мэргэжлийн төвүүд, нийслэл болон хөдөө орон нутгийн эмнэлгүүд, уул уурхайн компаниуд, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх, судалгаа явуулах, сургалт, засвар үйлчилгээ хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэргээр амжилттай хамтран ажиллаж байна.
Интер Сайнс компани нь захиргаа хүний нөөц, санхүү, инженер техник, төслийн алба гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 26 ажилтантай бөгөөд үүнээс цөмийн физикч, цөмийн технологич, электроникийн инженер, программист, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, эрүүл мэндийн мэдээллийн технологич зэрэг мэргэжлийн 12 инженер бүхий Техникийн чадварлаг албатай. Манай Инженер Техникийн Алба нь харилцагч байгууллагуудад тоног төхөөрөмжийг суурилуулах, мэргэжлийн сургалт явуулах, зөвлөгөө өгөх, мэргэжлийн засвар үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг хариуцан ажилладаг.
| Холбоотой мэдээлэл | |







![]() | Өнөөдөр | 1838 |
![]() | Өчигдөр | 18974 |
![]() | Энэ 7 хоногт | 113113 |
![]() | Өмнөх 7 хоногт | 140193 |
![]() | Энэ сард | 363794 |
![]() | Өмнөх сард | 583326 |
![]() | Нийт хандалт | 5236180 |
|
|
Манай хаяг: |
![]() |
|
Имэйл/Веб: |
Утас/Факс: |
Эхлэл| Сайтыг тэмдэглэх | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Хэвлэх |