Эрхүүд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн болно

МҮХАҮТ 2012 оны 3-р сарын 1-4-ний өдрүүдэд хооронд ОХУ-ын Эрхүү хотноо “Монголд үйлдвэрлэв” сэдэвт үзэсгэлэн, худалдаа анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уг үзэсгэлэн, худалдааг МҮХАҮТ нь Эрхүү хотод суугаа Монгол улсын Ерөнхий Консулын газар болон “Сибэкспоцентр” компанитай хамтран явуулна. Үзэсгэлэн, худалдаанд манай улсын экспортын бараа бүтээгдэхүүн болох ноос, ноолууран эдлэл, хивс болон савхи, нэхий эдлэл зэрэг байхаас гадна Монголын цэвэр экологийн хүнсний бүтээгдэхүүн болоод арьсан эдлэл, бэлэг дурсгалын бараа тавигдах бүрэн боломжтой. Энэ арга хэмжээний үеэр Орос, Монголын бизнес эрхлэгчдийн бизнес уулзалт сонирхсон болон шинэ түнш олох асуудлаар явагдах болно. Уг арга хэмжээнд оролцож, өөрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ Сибирийн зах зээлд гаргах сонирхолтой, энэ нутгийн бизнес эрхлэгчтэй харилцаа холбоо тогтоох хүсэгч аж ахуйн нэгжүүдийг бизнес саналын хамт бүртгүүлэхийг хүсэх байна.

Бүртгэл 2012 оны 2 дугаар сарын 10-ны дотор явагдана.

Энэхүү арга хэмжээтэй холбоотой асуудлаар доорх хаягаар холбоо барина уу.

МҮХАҮТ-ын Үзэсгэлэн Яармагийн Газар
Утас: 312371, 89005060, 9913-8907,
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл оруулах:

Код
Сэргээх

Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1969
mod_vvisit_counterӨчигдөр18974
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт113244
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт140193
mod_vvisit_counterЭнэ сард363925
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5236311

Манай сайтад: 40 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.237
 , 
Өнөөдөр: 5-р сар 18, 2012