Сангийн vvсгэн байгуулагч Монголын Vндэсний Худалдаа Аж Vйлдвэрийн Танхим нь анх 1960
оны долоодугаар сарын 2-нд “Худалдааны Танхим” нэрээр vvсгэн байгуулагдсан,
тєрийн бус, тєвийг сахисан байгууллага бєгєєд нээлттэй гишvvнчлэлтэй. МVХАVТ нь
700 гаруй, харин салбар танхимууд 300 гаруй гишvvдтэй. МVХАVТ нь Монголын бизнес
эрхлэгчдийг тєлєєлж буй гол байгууллага бєгєєд тэдний нийтлэг эрх, ашиг
сонирхолыг хамгаалж, єргєн хvрээтэй vйлчилгээ, vйл ажиллагаа явуулж, гадаад
худалдаа, экспорт, хєрєнгє оруулалтыг хєхvvлэн дэмжин, бизнесийн таатай орчныг
бvрдvvлэх vндсэн зорилготой.
Єнєєдєр МVХАVТ нь Монгол улсад бизнесийн vйл
ажиллагаагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, компани, vйлдвэр, худалдааны
байгууллагуудын дийлэнхийг эгнээндээ нэгтгэсэн, тэдний нийтлэг эрх, ашиг
сонирхлыг илэрхийлэн хамгаалагч нэр хvнд бvхий байгууллага бєгєєд бизнес
эрхлэгчдийг тєлєєлєн тєр, олон нийт, олон улсын байгууллагуудтай
єргєн хvрээтэй,
нягт хамтран ажиллах идэвхитэй сvлжээг бий болгож, vйлдвэрлэл, худалдаа, хєрєнгє
оруулалтыг дэмжих болон бусад чиглэлээр хамтарсан 10 гаруй тєсєл, хєтєлбєрийг
амжилттай хэрэгжvvлж, цаашид улам олон салбарын бизнес эрхлэгчдэд хvртээмжтэй
таатай орчин бvрдvvлэхэд анхааран ажилладаг юм. Тухайлбал, МVХАVТ нь Бээжин дэх
Нидерландын ЭСЯ-тай хамтран 2001 оноос хойш vйл ажиллагаа явуулж буй “ Монголын
аж vйлдвэрийн салбарт эрчим хvчний vр ашгийг дээшлvvлэхэд чиглэгдсэн хєрєнгє
оруулалтыг дэмжих нь” буюу “New-21” тєслийг хэрэгжvvлж ирсэн бєгєєд цаашид энэ
тєслийн хvрээнд эрчим хvч хэмнэх чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг компани ба
эрчим хvч хэмнэх тєсєлд зээлийн баталгаа гаргах хэлбэртэй vйлчилгээ vзvvлэх
санхvvгийн зуучлалын шинэ vйл ажиллагааг бизнес эрхлэгчдэд хvргэх зорилгоор
Зээлийн баталгааны санг vvсгэн байгуулж байна.
Ногоон зээлийн баталгааны санд Бээжин дэх Нидерландын ЭСЯ-наас анхны
санхvvжилтийг хийж, удирдлага, vйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах ба цаашид
Сан нь банкны хадгаламжийн хvv, ажил vйлчилгээний бусад орлогын эх vvсвэрээр
санхvvжиж ажиллана.
Сан нь эрчим хvч хэмнэлт, байгаль орчинд хоргvй цэвэр vйлдвэрлэл, техник,
технологийг хєгжvvлэхэд чиглэсэн тєслийн зээлийн баталгааны vйл ажиллагаа
идэвхжихийн хирээр барьцааны эх vvсвэрийг бусад дэмжигч байгууллагын хандив,
тусламж, хєнгєлєлттэй зээл, хамтын vйл ажиллагааны боломжит хэлбэрvvдийг ашиглан
єргєжvvлж ажиллана.
|