GCGF

     Vндсэн цэс

· Нvvр хуудас
·
Vvсгэн байгуулагч
· Сангийн зорилго
· Сангийн бvтэц
· Хамрагдсан компаниуд
· Шалгуур vзvvлэлт
· Шаардагдах бичгvvд
· Тєсєл хvлээн авах
· Холбоо барих


     Хайлт



     Огноо


(GMT+08.00)


     Яг одоо онлайнд
Одоогоор манай вэб сайтад, 4 зочин байна.


     Татаж авах


Adobe Acrobat Reader
татаж авах

Тєсєл хvлээн авах vйл ажиллагаа

ЭСКО компани: Санд зээлийн баталгаа гаргахыг хvссэн єргєдєл єгнє. Єргєдлийн маягт болон єргєдєл хэрхэн гаргах талаарх мэдээллийг сангийн ажлын албанаас авна.

Сангийн ажлын алба: Єргєдлийг хvлээн авч тvvний бvрэн бvтэн байдал, журам ёсоор гаргасан эсэх, єргєдєл гаргагч шалгуур vзvvлэлтэд нийцэж буй эсэх, боловсруулсан тєсєл нь шаардлага хангасан эсэх, бvрдvvлэх баримт бичгvvд зохих ёсоор байгаа эсэхийг хянаж эдгээр нь ЭСКО компани болон ЭСКО-ийн vйлчлvvлэгч, эрчим хэмнэлтийн тєслийн шалгууруудтай нийцэж буй эсэхийг магадлана.

  • Хэрэв тухайн тєсєл нь дээрх шалгуур vзvvлэлтvvдийг хангахгvй байвал яагаад тухайн тєслийг хvлээн авах боломжгvй гэж vзсэнээ тодорхой тайлбарласан тайлбарын хамт татгалзсан хариу єгч шинэчлэн засч найруулан дахин єргєдєл гаргаж болохыг мэдэгдэнэ.

  • Хэрэв шаардлагатай бичиг баримт дутуу бол ямар ямар бичиг баримт дутуу байгааг тодорхой тайлбарласан хариуг єгнє.

Сангийн ажлын алба: Техникийн болоод эрчим хэмнэлтийн vзvvлэлтvvд, шалгууруудыг оруулсан vнэлгээний тогтсон маягтын дагуу тухайн тєслийн техникийн vнэлгээг ЭСКО тєслийн техникийн vнэлгээчид болон хєндлєнгийн vнэлгээчидээр хийлгэнэ. Харин тухайн тєслийн эдийн засгийн vр ашгийн vнэлгээг харилцагч Голомт банкны vнэлгээчид гаргана.

  • Хэрэв тухайн тєсєл vнэлгээнд тэнцээгvй бол яагаад татгалзах болсон шалтгаан, vндэслэлээ тодорхой тусгасан хариу єгч шинэчлэн засч сайжруулан ахин єргєдєл гаргаж болохыг мэдэгдэнэ.

  • Хэрэв тэнцсэн бол зээлийн материалыг єргєдлийн хамт харилцагч банк руу явуулах ба зээлийн тєсєлд техникийн vнэлгээ гаргасны хураамжийг зээл хvсэгчээр тєлvvлнэ.

Харилцагч банк: Тухайн єргєдлийг хvлээн авч єєрийн байнгын процедур болон шалгуурын дагуу тухайн тєслийн эдийн засгийн vр ашиг, эрсдэлийн хэмжээ, барьцааны зvйлийн vнэлгээ зэргийг багтаасан санхvvгийн vнэлгээ хийнэ.

  • Банк хэрэв єргєдлийг хянан vзээд зээл олгохыг зєвшєєрсєн бол энэ тухайгаа Санд мэдэгдэн хэдий хэмжээний мєнгєн баталгаа гаргах шаардлагатай байгаа талаар тодорхой хариу єгнє.

  • Хэрэв тухайн зээл хvссэн єргєдлийг банк хvлээн авах боломжгvй бол яагаад зээл олгохоос татгалзсан шалтгаан, vндэслэлээ тодорхой тайлбарласан хариуг Сан болон ЭСКО компанид хvргvvлнэ. Хэрэв тухайн тєсєлд зарим нэг засвар, єєрчлєлт хийх замаар зээл олгох боломжтой байгаа бол энэ талаар ярилцаж тодорхой шийдвэр гаргахыг Сан болон ЭСКО компаниас хvснэ.

Сангийн ажлын алба: Сан нь банкны хийсэн санхvvгийн vнэлгээг нягтлан vзэж бэлэн мєнгєний баталгаа гаргах шийдвэр гаргана. Хэрэв гаргах баталгааны хэмжээ Сангийн нийт хєрєнгийн 5 хувиас бага байвал Сангийн менежер єєрєє мэдэн шийдвэр гаргаж болох ба харин баталгааны хэмжээ сангийн нийт хєрєнгийн 5 хувиас их, 10 хувиас бага бол Удирдах зєвлєлийн шийдвэрээр баталгаа гаргах эсэхийг шийднэ.

  • Хэрэв тухайн зээлд баталгаа гаргахаас татгалзсан бол энэ тухайгаа банкинд мэдэгдэж гаргах баталгааны хувь хэмжээг бууруулах талаар хvсэлт тавина.

Сангийн ажлын алба: Харилцагч банк болон ЭСКО компанитай нэмэлт барьцааны баталгаа гаргах талаарх гурвалсан гэрээнд гарын vсэг зурна.

Харилцагч банк: ЭСКО компанитай зээл олгох гэрээнд гарын vсэг зуран зээлийг олгох ба ингэхдээ Сангийн нэмэлт барьцааны журмыг баримтлана.

ЭСКО компани: Тєслийг vр ашигтай хэрэгжvvлэн зээлийн хvv болон зээлийн тєлбєрийг цаг тухайд нь тєлєх ба тvvнчлэн тєслийн хэрэгжилтийн явц болон эрчим хэмнэлтийн талаар тогтмол хяналт тавьж, тайланг Санд хvргvvлж байна.

Харилцагч банк: ЭСКО компаниас зээлийн хvv болон тєлбєрийг цаг тухайд нь гаргуулж /цуглуулж/ авах ба зээл, хvv, нэмэлт барьцааны хэрэгжилт, явц, зээлийн гvйцэтгэлд тавьж буй хяналт болон зээлийн тайланг Санд тогтмол мэдээлж байна.

  • Хэрэв зээлийн тєлбєр хугацаандаа хийгдэхгvй бол харилцагч банк нь єєрийн тогтсон журмын дагуу тухайн зээлийг муу буюу найдваргvй зээлийнхээ ангилалд хамруулна. Тухайн зээл эргэн тєлєгдєх найдваргvй болсон бол Сантай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу шийдвэрлэнэ.

  • Зээл хугацаандаа эргэн тєлєгдсєн бол харилцагч банк нь нэмэлт барьцааны баталгааг Сангийн vндсэн хадгаламжийн данс руу ямар нэг тайлбаргvйгээр буцаан шилжvvлнэ.

Сангийн ажлын алба: Харилцагч банкнаас єгсєн санхvvгийн хяналтын тоо баримт болон ЭСКО компаниас гаргаж єгсєн тєслийн хэрэгжилтийн талаарх тоо баримтад тулгуурлан нийт тєслийн портфель менежментийн асуудлаар шийдвэр гаргана.


Back | Top of page | Forward | Printer Friendly Page  Printer Friendly Page | Send to a Friend  Send to a Friend







© 2008 Монголын Vндэсний Худалдаа Аж Vйлдвэрийн Танхим. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Харилцах хаяг: Улаанбаатар-38. Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11-р байр, МVХАVТанхим 712 тоот,
Утас: +976-11-310619, Факс: +976-11-324620, И-мэйл:
gcgf@mongolchamber.mn




_PAGEGENERATION 0.061 _SECONDS